Showing posts with label Оюун түлхүүр. Show all posts
Showing posts with label Оюун түлхүүр. Show all posts

1/08/2016

Оюун түлхүүр нэрт шастир оршвой (24)



“Оюун түлхүүр” нэрт шастир, Эхийг харьцуулан, кирил үсэгт хөрвүүлж, тайлбар хийсэн: ШУ доктор, профессор Ш.Чоймаа, Хянан нягталсан: Хэлбичгийн ухааны доктор Д.Заяабаатар номоос.

Д.Цэрэнсодном: “Оюун түлхүүр бол бүр XIII зууны үеэс бичгээр уламжлан ирсэн монгол сургаалын зохиолын чухал цоморлиг болно. Уг зохиолын агуулгыг нягтлан үзвээс XIII зууны үеийн монголчуудын төр ёсны зохиолын дурсгал бичиг “Их засаг” хэмээх хууль зүйн бичиг болон эзэн Чингисийн зарлиг сургаал буюу “Чингисийн билиг” зэрэг зохиолын гол гол санааг уламжлан авч улмаар XIV зууны үеэс монгол утга зохиолд нэвтэрч ирсэн “Рашааны дусал”, “Субашида” зэрэг хос ёсны сургаалын нөлөө тусгалаар баяжиж ирсэн байдал ажиглагддаг ”.

Академич Ц.Дамдинсүрэн гуай  “ Энэ зохиол , олонд түгээмэл дэлгэрсэн бөгөөд хувьсгалаас урьдахь үеийн Монголд түшмэл бичээч нарыг хүмүүжүүлэх сургаал болгож байжээ. Олон бичээч нарын гарыг дамжин хуулагдсаар ирсэн тул үүнд завсрын үеийн нөлөө тухайлбал шарын шажины нөлөө баахан халдсан байна” хэмээн өгүүлсэн нь үнэн байдалд нийцэх ажээ.

Академич Ц.Дамдинсүрэн гуай 1959 онд монгол бичгээр хэвлүүлсэн “Монгол уран зохиолын дээж зуун билиг оршвой” хэмээх нэртэй монголын эртний уран зохиолын дээж бичигтээ “Оюун түлхүүр” сургаалыг хэвлэж дэлгэрэнгүй тайлбар судалгаа дагалдуулсан байдаг. Тэрхүү тайлбарт “Оюун түлхүүр болбоос Монголын дотор маш түгээмэл дэлгэрсэн зохиолын нэг болмуй. Гэрээр бичиг сурах багачуудад цагаан толгой заасны дараа “Оюун түлхүүр”-ийг уншуулдаг байлаа. Энэ ном болбоос урьдын цагт зан суртахууны сурах бичгийн чанартай хэрэглэгдэж байсан бүлгээ” хэмээн өгүүлжээ.

Нэгийг үйлдэхдээ нөгөөг давхар боддог, холыг харж, гүнийг сэтгэдэг өвөг дээдэс маань үр хүүхэддээ үсэг бичиг заах, заалгахдаа зүгээр нэг аманд орсон үг, гарт тааралдсан ном зэргээс бичүүлдэггүй байжээ...

12/15/2015

Оюун түлхүүр нэрт шастир оршвой (23)



Эрдэмтэй болбол олноо хүндлэгдэх,
Эрдэмгүй болбол доромжлогдохын үлгэр нь,
Өлссөн барсын дэмий хүрхэрсэн дуунд
Өндөр модны орой дээр хэвтсэн бич(мич)
Өөрөө хөсрөө (газарт) унаж идэгдэв гэх.
Пагжал улсын бярманы хөвгүүн
Ганцаар хамаг дайсныг дарав гэх.
Шоргоолж бүх газрыг цоолох чадалтай гэх.
Сайн хүн хамгийг эрхэндээ хураах чадалтай гэх.
Үхэр хараацай хөсрийн(газрын) усыг үл уух.
Арслан бөөлжсөө үл идэх.
Сайн хүн үгээ үл урвах.
Нохой бөөлжсөө идэх.
Муу хүн үгээ урвах.
Соронзон гүр(чулуу) төмрийн үртсийг аван чадах адил
Сайн хүн сайн үгсийг авч
Мэргэдийн санд нийлүүлмүй(нийлүүлнэ).

12/11/2015

Оюун түлхүүр нэрт шастир оршвой (22)


Эрдэм сурсангүй бөгөөд
Арга хуурмаг сурч
Авах идэхийн үлгэр нь,
Урьд нэгэн хүн, бусдын тарианд харуулаас нууж
Илжгэнд ирвэсийн арьс нөмөргөж тавьсанд
Олноор айн эмээсний хожим
Тэр ирвэсийн арьс салхинд хийсч унасанд
Тарианы эзэн илжгийг таньж
Эзэнтэй нь хлав гэх.
Муур хүзүүндээ эрхи зүүж
Махнаас гарав хэмээж
Хулгана барьж идсээр мэдэгдэв гэх.
Үнэгний гэмийг хэлээд , үнэгэнд хэлэгдэв гэх.
Үнэн эрдэм алтанд адил.
Алтыг түлбээс улам өнгө гарах.
Занданг түлбээс улам сайхан үнэр гарах.
Галыг уруу хандуулбал гар өөд шатна.

9/21/2015

Оюунтүлхүүр нэрт шастир оршвой (21)


Үлгэрлэвээс мэргэд эрдэнийн хэлтэрхийг шинжлэх
Нүүрсийг хаана байвч үл шинжилмүй (шинжилнэ).
Жигүүртний хаан гарьд нар гарахыг таалах.
Муу хар элээ бүрий болохыг хүсэх.
Цаст уулын цагаан арслан
Хар ууланд үл одох зан.
Сарьсан багваахай шөнө нисэх зан.
Галт хорхой гурван ертөнцийг дүүрэвч
Гагцхүү нарны гэрэлд дарагдах.
Эрдмийг хичээн сурваас
Алдар нэр хаана ч алдаршмуй
Гэм эрдэм хоёрыг ялгаж эс мэдсэний үлгэр нь
Мунхаг ухаант хүн, мэргэдээс дайжаад
Сармагчин хөтөлсөн хүнийг хүндлэв гэх.
Ийм ийм утгыг санаж
Язгуурын эрдмээ сэлбэн ав.

6/18/2014

Оюунтүлхүүр нэрт шастир оршвой (20)




ᠣᠶᠤᠨ ᠲᠦᠯᠬᠢᠭᠦᠷ ᠨᠡᠷᠡᠲᠦ ᠱᠠᠰᠲᠢᠷ ᠣᠷᠣᠰᠢᠪᠠᠢ(20)

ᠮᠠᠰᠢ ᠵᠦᠪ ᠶᠠᠪᠤᠪᠠᠰᠤ ᠰᠠᠢᠢᠨ ᠨᠡᠷ᠎ᠡ ᠠᠯᠳᠠᠷᠰᠢᠵᠤ
ᠮᠥᠨ ᠡᠨᠡ ᠪᠡᠢ᠎ᠡ ᠊ᠢᠢᠨ ᠴᠢᠭᠢᠨ ᠊ᠳᠣᠷ ᠴᠢᠮᠠᠭ ᠪᠣᠯᠬᠤ᠃
ᠠᠷᠭ᠎ᠠ ᠪᠢᠯᠢᠭ ᠬᠣᠶᠠᠷ ᠠᠯᠠᠭᠠᠨ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠲᠣᠭᠲᠠᠬᠤ᠃
ᠵᠢᠰᠤᠷ ᠶᠡᠬᠡᠳᠡᠪᠡᠰᠦ ᠲᠠᠮᠢᠷ ᠊ᠢᠢᠠᠨ ᠮᠡᠳᠡᠭᠳᠡᠬᠦ᠃
ᠪᠣᠷᠣᠭᠠᠨ ᠊ᠤ ᠤᠰᠤ ᠲᠦᠷᠭᠡᠨ ᠤᠷᠤᠰᠪᠠᠴᠤ ᠦᠳᠲᠡᠷ ᠵᠠᠮᠬᠠᠷᠠᠬᠤ᠃
ᠶᠡᠬᠡ ᠮᠥᠷᠡᠨ ᠳᠥᠯᠬᠡᠭᠡᠨ ᠤᠷᠤᠰᠪᠠᠴᠤ ᠶᠡᠬᠡ ᠳᠠᠯᠠᠢ ᠊ᠳᠤᠷ ᠴᠢᠳᠬᠤᠬᠤ᠃
ᠴᠢᠩ ᠰᠠᠢᠢᠨ ᠡᠷᠳᠡᠮᠲᠦ ᠬᠦᠮᠦᠨ
ᠴᠢᠨᠤ᠎ᠠ ᠬᠣᠨᠢ ᠬᠣᠶᠠᠷ ‌᠊ᠢ ᠨᠢᠭᠡᠨ ᠣᠩᠭᠤᠴᠠᠨ ᠊ᠳᠤᠷ ᠤᠰᠤᠯᠠᠬᠤ ᠮᠡᠲᠦ᠃
ᠴᠢᠩᠭᠢᠰ ᠪᠣᠭᠳᠠ ᠊ᠢᠢᠨ ᠵᠣᠬᠢᠶᠠᠭᠰᠠᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯ ᠡᠭᠦᠨ ᠊ᠢᠢᠡᠷ
ᠱᠠᠰᠢᠨ ᠲᠥᠷᠦ ᠬᠣᠶᠠᠷ ᠡᠩᠬᠡ ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ ᠲᠣᠭᠳᠠᠬᠤ ᠪᠣᠯᠲᠤᠭᠠᠢ᠃

ᠠᠢ᠎ᠠ !  ᠭᠠᠢᠢᠬᠠᠮᠰᠢᠭᠲᠤ ᠰᠠᠢᠢᠨ ᠦᠯᠢᠭᠡᠷ ᠡᠭᠦᠨ ᠊ᠢ
ᠲᠠᠩᠬᠠᠢ ᠠᠷᠠᠳ ᠦᠪᠡᠷᠴᠢᠯᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠭᠠᠳ
ᠰᠠᠢᠢᠳᠤᠷ ᠤᠬᠠᠵᠤ ᠰᠢᠭᠦᠪᠡᠰᠦ
ᠡᠳᠦᠭᠡ ᠊ᠢᠢᠨ ᠡᠨᠡ ᠴᠠᠭ ᠯᠤᠭ᠎ᠠ ᠨᠡᠢᠢᠯᠡᠬᠦ ᠲᠤᠯᠠ
ᠣᠶᠤᠨ ᠲᠦᠯᠬᠢᠬᠦᠷ ᠨᠡᠷ᠎ᠡ ᠲᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯ ᠡᠭᠦᠨ ᠊ᠢ
ᠦᠵᠡᠵᠦ ᠰᠤᠷᠬᠤ ᠬᠡᠷᠡᠭᠳᠡᠢ᠃

Маш зөв явбаас (явбал) сайн нэр алдаршиж
Мөн энэ биеийн чихэнд чимэг болох.
Арга билэг хоёр алган дээр тогтох.
Зусар ихэдвээс тамираа (чадлаа) мэдэгдэх.
Борооны ус түргэн урсавч үтэр замхрах.
Их мөрөн дөлгөөн урсавч их далайд цутгах.
Чин сайн эрдэмт хүн
Чоно хонь хоёрыг нэгэн онгоцонд услах мэт.
Чингис Богдын зохиосон сургаал үүгээр
Шашин төр хоёр энх амгалан тогтох болтугай.

Аяа! Гайхамшигт сайн үлгэр үүнийг
Танхай ард өөрчлөн (өөрийн биеэр, биечлэн) шалгаад
Сайтар ухаж (ойлгож) шүүвээс (шүүвэл)
Эдүүгээгийн энэ цаг лугаа (цагтай) нийлэх тул,
Оюун түлхүүр нэрт сургаал үүнийг
Үзэж сурах хэрэгтэй.

4/01/2014

Оюунтүлхүүр нэрт шастир оршвой (19)




ᠣᠶᠤᠨ ᠲᠦᠯᠬᠢᠭᠦᠷ ᠨᠡᠷᠡᠲᠦ ᠱᠠᠰᠲᠢᠷ ᠣᠷᠣᠰᠢᠪᠠᠢ(19)

ᠮᠠᠨᠠᠭᠠᠷ ᠦᠬᠦᠬᠦ ᠪᠣᠯᠪᠠᠴᠤ ᠡᠷᠳᠡᠮ ᠊ᠢ ᠬᠢᠴᠢᠶᠡᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠬᠡᠷᠡᠭᠲᠡᠢ᠃
ᠬᠡᠷᠪᠡ ᠡᠰᠡ ᠰᠤᠷᠪᠠᠴᠤ ᠬᠣᠢᠢᠳᠤ ᠲᠥᠷᠦᠯ ‌᠊ᠳᠡᠭᠡᠨ
ᠰᠠᠢᠢᠨ ᠊ᠤ ᠠᠪᠢᠶᠠᠰ ᠪᠣᠯᠬᠤ ᠲᠤᠯᠠ ᠬᠢᠴᠢᠶᠩᠲᠦᠨ ᠃
ᠠᠳᠤᠭᠤᠰᠤ ᠴᠤ ᠡᠷᠳᠡᠮ ᠊ᠢ ᠰᠤᠷᠬᠤ ᠪᠦᠭᠡᠲᠡᠯ᠎ᠡ
ᠡᠷᠳᠡᠨᠢᠲᠦ ᠬᠦᠮᠦᠨ ᠊ᠦ ᠪᠡᠢ᠎ᠡ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠤᠯᠠ
ᠬᠦᠮᠦᠨ ᠊ᠦ ᠰᠤᠷᠤᠭᠰᠠᠨ ᠡᠷᠳᠡᠮ ᠊ᠢ ᠪᠣᠯᠭᠤᠮᠵᠢᠳᠠᠢ ᠪᠣᠯᠪᠠᠯ ᠰᠤᠷᠬᠤ ᠬᠢᠯᠪᠡᠷ ᠃

ᠦᠬᠦᠬᠦ ᠊ᠢᠢᠨ ᠤᠷᠢᠳᠠ ᠠᠮᠢᠳᠤ ᠴᠠᠭ ᠳᠠᠭᠠᠨ ᠪᠤᠶᠠᠨ ᠊ᠢ ᠦᠢᠯᠡᠳ ᠃
ᠥᠲᠡᠯᠬᠦᠢ ᠊ᠢᠢᠨ ᠤᠷᠢᠳᠠ ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠴᠠᠭ ᠳᠠᠭᠠᠨ ᠡᠷᠳᠡᠮ ᠊ᠢ ᠬᠢᠴᠢᠶᠨ ᠃
ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠬᠦᠷᠲᠡᠬᠦᠢ ᠊ᠢᠢᠨ ᠤᠷᠢᠳᠠ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠊ᠳᠠᠭᠡᠨ ᠪᠤᠶᠠᠨ ᠨᠣᠮ ᠊ᠢ ᠬᠢᠴᠢᠶᠨ ᠃
ᠦᠭᠡᠭᠦᠷᠡᠬᠦᠢ ᠊ᠢᠢᠨ ᠤᠷᠢᠳᠠ ᠪᠠᠶᠠᠨ ᠴᠠᠭ ᠳᠠᠭᠠᠨ ᠥᠭᠯᠢᠭᠡ ᠊ᠢᠢ ᠥᠭ ᠃
ᠪᠦᠲᠦᠬᠦᠢ ᠊ᠢᠢᠨ ᠳᠥᠷᠪᠡᠨ ᠨᠥᠬᠦᠷ ᠲᠡᠷᠡ ᠪᠣᠯᠠᠢ ᠃

ᠬᠣᠭᠤᠰᠤᠨ ᠴᠢᠨᠠᠷ ᠊ᠢ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠯᠠᠮ᠎ᠠ ᠊ᠢᠢ ᠲᠠᠬᠢ ᠃
ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠠᠶᠠᠭ᠎ᠠ ᠊ᠢᠢ ᠢᠯᠭᠠᠵᠤ ᠮᠡᠳᠡᠬᠦ ᠡᠵᠡᠳ ᠊ᠢ ᠬᠦᠨᠳᠦᠯᠡ ᠃
ᠦᠬᠦᠬᠦ ᠬᠦᠮᠦᠨ ᠰᠠᠢᠢᠨ ᠪᠯᠠᠮ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠠᠶᠤᠬᠤ ᠃
ᠦᠭᠡᠭᠦᠷᠡᠬᠦ ᠬᠦᠮᠦᠨ ᠰᠠᠢᠢᠨ ᠬᠣᠲᠠᠴᠢ ᠨᠣᠬᠠᠢ ᠠᠴᠠ ᠤᠢᠢᠳᠬᠤ ᠃
ᠳᠣᠷᠣᠢᠢᠳᠠᠬᠤ ᠨᠣᠶᠠᠨ ᠰᠠᠢᠢᠨ ᠲᠦᠰᠢᠮᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠢᠢᠳᠬᠤ ᠃



ᠣᠶᠤᠨ ᠲᠦᠯᠬᠢᠭᠦᠷ ᠨᠡᠷᠡᠲᠦ ᠱᠠᠰᠲᠢᠷ ᠣᠷᠣᠰᠢᠪᠠᠢ(19)

ᠮᠠᠨᠠᠭᠠᠷ ᠦᠬᠦᠬᠦ ᠪᠣᠯᠪᠠᠴᠤ ᠡᠷᠳᠡᠮ ᠊ᠢ ᠬᠢᠴᠢᠶᠡᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠬᠡᠷᠡᠭᠲᠡᠢ᠃
ᠬᠡᠷᠪᠡ ᠡᠰᠡ ᠰᠤᠷᠪᠠᠴᠤ ᠬᠣᠢᠢᠳᠤ ᠲᠥᠷᠦᠯ ‌᠊ᠳᠡᠭᠡᠨ
ᠰᠠᠢᠢᠨ ᠊ᠤ ᠠᠪᠢᠶᠠᠰ ᠪᠣᠯᠬᠤ ᠲᠤᠯᠠ ᠬᠢᠴᠢᠶᠩᠲᠦᠨ ᠃
ᠠᠳᠤᠭᠤᠰᠤ ᠴᠤ ᠡᠷᠳᠡᠮ ᠊ᠢ ᠰᠤᠷᠬᠤ ᠪᠦᠭᠡᠲᠡᠯ᠎ᠡ
ᠡᠷᠳᠡᠨᠢᠲᠦ ᠬᠦᠮᠦᠨ ᠊ᠦ ᠪᠡᠢ᠎ᠡ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠤᠯᠠ
ᠬᠦᠮᠦᠨ ᠊ᠦ ᠰᠤᠷᠤᠭᠰᠠᠨ ᠡᠷᠳᠡᠮ ᠊ᠢ ᠪᠣᠯᠭᠤᠮᠵᠢᠳᠠᠢ ᠪᠣᠯᠪᠠᠯ ᠰᠤᠷᠬᠤ ᠬᠢᠯᠪᠡᠷ ᠃

ᠦᠬᠦᠬᠦ ᠊ᠢᠢᠨ ᠤᠷᠢᠳᠠ ᠠᠮᠢᠳᠤ ᠴᠠᠭ ᠳᠠᠭᠠᠨ ᠪᠤᠶᠠᠨ ᠊ᠢ ᠦᠢᠯᠡᠳ ᠃
ᠥᠲᠡᠯᠬᠦᠢ ᠊ᠢᠢᠨ ᠤᠷᠢᠳᠠ ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠴᠠᠭ ᠳᠠᠭᠠᠨ ᠡᠷᠳᠡᠮ ᠊ᠢ ᠬᠢᠴᠢᠶᠨ ᠃
ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠬᠦᠷᠲᠡᠬᠦᠢ ᠊ᠢᠢᠨ ᠤᠷᠢᠳᠠ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠊ᠳᠠᠭᠡᠨ ᠪᠤᠶᠠᠨ ᠨᠣᠮ ᠊ᠢ ᠬᠢᠴᠢᠶᠨ ᠃
ᠦᠭᠡᠭᠦᠷᠡᠬᠦᠢ ᠊ᠢᠢᠨ ᠤᠷᠢᠳᠠ ᠪᠠᠶᠠᠨ ᠴᠠᠭ ᠳᠠᠭᠠᠨ ᠥᠭᠯᠢᠭᠡ ᠊ᠢᠢ ᠥᠭ ᠃
ᠪᠦᠲᠦᠬᠦᠢ ᠊ᠢᠢᠨ ᠳᠥᠷᠪᠡᠨ ᠨᠥᠬᠦᠷ ᠲᠡᠷᠡ ᠪᠣᠯᠠᠢ ᠃

ᠬᠣᠭᠤᠰᠤᠨ ᠴᠢᠨᠠᠷ ᠊ᠢ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠯᠠᠮ᠎ᠠ ᠊ᠢᠢ ᠲᠠᠬᠢ ᠃
ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠠᠶᠠᠭ᠎ᠠ ᠊ᠢᠢ ᠢᠯᠭᠠᠵᠤ ᠮᠡᠳᠡᠬᠦ ᠡᠵᠡᠳ ᠊ᠢ ᠬᠦᠨᠳᠦᠯᠡ ᠃
ᠦᠬᠦᠬᠦ ᠬᠦᠮᠦᠨ ᠰᠠᠢᠢᠨ ᠪᠯᠠᠮ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠠᠶᠤᠬᠤ ᠃
ᠦᠭᠡᠭᠦᠷᠡᠬᠦ ᠬᠦᠮᠦᠨ ᠰᠠᠢᠢᠨ ᠬᠣᠲᠠᠴᠢ ᠨᠣᠬᠠᠢ ᠠᠴᠠ ᠤᠢᠢᠳᠬᠤ ᠃
ᠳᠣᠷᠣᠢᠢᠳᠠᠬᠤ ᠨᠣᠶᠠᠨ ᠰᠠᠢᠢᠨ ᠲᠦᠰᠢᠮᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠢᠢᠳᠬᠤ ᠃

Манагар(маргааш) үхэх боловч эрдмийг хичээн суралцах хэрэгтэй.
Хэрэв эс суравч хойт төрөлдөө
Сайны авъяас болох тул хичээгтун.
Адгуус ч эрдмийг сурах бөгөөтөл,
Эрдэнэт хүний бие олсон тул,
Хүний сурсан эрдмийг болгоомжтой болбол сурах хялбар.

Үхэхийн урьд амьд цагтаа буяныг үйлд.
Өтлөхийн урьд залуу цагтаа эрдмийг хичээ.
Өвчин хүртэхүйн урьд эрүүлдээ буян номыг хичээ.
Үгүйрэхийн урьд баян цагтаа өглөгийг өг.
Бүтэхийн дөрвөн нөхөр тэр болой.

Хоосон чанарыг олсон ламыг тахь.
Хоёр заяаг ялгаж мэдэх эздийг хүндэл.
Үхэх хүн сайн ламаас айх.
Үгүйрэх хүн сайн хоточ нохойноос уйдах.
Доройтох ноён сайн түшмэлээс уйдах.

3/20/2014

Оюунтүлхүүр нэрт шастир оршвой (18)

Ер бусад юмыг засаж болно.
Гагцхүү муу хүнийг засаж үл болно.
Олон бүгд архи уусан хүнийг жаргал гэнэм.
Найрлан явах өвчтэй хүнийг жаргалд тооцох буюу.
Муу хүнийг хэрэгт зарвал өвчин хүртэх,
Аргагүй зарваас хойноос нь бас явах,
Хэрэв аянд явбаас өмнөөс уршиглан ирж,
Шал бал  худал өгүүлэн хэрүүл үүсгэх.
Эцэг эхээ хуурч бүрэлгээд,
Ийм тийм гуйж эс өгөв хэмээн харин гутах,
Эмээ даган, төрхөмд нь зарагдах,
Өр шир хийж төрөл төрөгсөдөө зовоох,
Хулгай худал хийж амь биеэ үрэх,
Ийм зовлон бүгдийг өөрөө үйлдээд
Ах дүү минь аль буй гэж
Гомдох олон буй заа.
Эрдэнэт хүний төрлийг олсон тул
Тийм муугаас зайлах хэрэгтэй.

ᠣᠶᠤᠨ ᠲᠦᠯᠬᠢᠭᠦᠷ ᠨᠡᠷᠡᠲᠦ ᠱᠠᠰᠲᠢᠷ ᠣᠷᠣᠰᠢᠪᠠᠢ(18)
ᠶᠠᠷᠦ ᠪᠤᠰᠤᠳ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠊ᠢᠶ ᠵᠠᠰᠠᠵᠤ ᠪᠤᠯᠤᠮᠤᠢ᠃
ᠭᠠᠭᠴᠠᠬᠦ ᠮᠠᠭᠤ ᠬᠦᠮᠦᠨ ᠊ᠢ ᠵᠠᠰᠠᠵᠤ ᠦᠯᠦ ᠪᠣᠯᠤᠮᠤᠢ᠃
ᠣᠯᠠᠨ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠠᠷᠢᠬᠢ ᠤᠤᠭᠤᠭᠰᠠᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠊ᠢ ᠵᠢᠷᠭᠠᠯ ᠭᠡᠨᠡᠮ᠃
ᠨᠠᠢᠢᠷᠯᠠᠨ ᠶᠠᠪᠤᠬᠤ ᠡᠪᠡᠳᠴᠢᠳᠡᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠊ᠢ ᠵᠢᠷᠭᠠᠯ ᠊ᠳᠤᠷ ᠲᠣᠭᠤᠴᠠᠬᠤ ᠪᠤᠶᠤ᠃
ᠮᠠᠭᠤ ᠬᠦᠮᠦᠨ ᠊ᠢ ᠬᠡᠷᠡᠭ ᠲᠤᠷ ᠵᠠᠷᠤᠪᠠᠰᠤ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠬᠦᠷᠲᠡᠬᠦ᠂
ᠠᠷᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠵᠠᠷᠤᠪᠠᠰᠤ ᠬᠣᠢᠢᠨ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠠᠨᠤ ᠪᠠᠰᠠ ᠶᠠᠪᠤᠬᠤ᠂
ᠬᠡᠷᠪᠡ ᠠᠶᠠᠨ᠎ᠠ ᠶᠠᠪᠤᠪᠠᠰᠤ ᠡᠮᠦᠨ᠎ᠡ ᠡᠴᠡ ᠤᠷᠰᠢᠭᠯᠠᠨ ᠢᠷᠡᠵᠦ᠂
ᠱᠠᠯᠠ ᠪᠠᠯᠠ ᠬᠤᠳᠠᠯ ᠦᠭᠦᠯᠡᠨ ᠬᠡᠷᠡᠭᠦᠯ ᠡᠭᠦᠰᠭᠡᠬᠦ᠃
ᠡᠴᠢᠭᠡ ᠡᠬᠡ ᠪᠡᠨ ᠬᠠᠭᠤᠷᠴᠤ ᠪᠦᠷᠢᠯᠭᠡᠭᠡᠳ᠂
ᠢᠢᠨ ᠲᠡᠢᠢᠨ ᠭᠤᠶᠤᠵᠤ ᠡᠰᠡ ᠥᠭᠪᠡ ᠬᠡᠮᠡᠨ ᠬᠠᠷᠢᠨ ᠭᠤᠲᠤᠬᠤ᠂
ᠡᠮ᠎ᠡ ᠪᠡᠨ ᠳᠠᠭᠠᠨ ᠲᠥᠷᠬᠦᠮ ᠳᠦᠨᠢ ᠵᠠᠷᠤᠭᠳᠠᠬᠤ᠂
ᠥᠷᠢ ᠰᠢᠷᠢ ᠬᠢᠵᠦ ᠲᠥᠷᠦᠯ ᠲᠥᠷᠦᠭᠰᠡᠳ ᠶᠢᠡᠨ ᠵᠣᠪᠠᠭᠠᠬᠤ᠂
ᠬᠤᠯᠠᠭᠠᠢ ᠬᠤᠳᠠᠯ ᠬᠢᠵᠦ ᠠᠮᠢ ᠪᠡᠢ᠎ᠡ ᠪᠡᠨ ᠦᠷᠡᠬᠦ᠂
ᠢᠢᠮᠤ ᠵᠣᠪᠠᠯᠠᠩ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠢᠢ ᠥᠪᠡᠷ ᠶᠢᠡᠨ ᠦᠢᠯᠡᠳᠦᠭᠡᠳ᠂
ᠠᠬ᠎ᠠ ᠳᠡᠭᠦᠦ ᠮᠢᠨᠤ ᠠᠯᠢ ᠪᠤᠢ ᠭᠡᠵᠦ᠂
ᠭᠣᠮᠤᠳᠠᠬᠤ ᠣᠯᠠᠨ ᠪᠤᠢ ᠵ᠎᠎ᠠ᠃
ᠡᠷᠳᠡᠨᠢᠲᠦ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠲᠥᠷᠦᠯ ᠢ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠤᠯᠠ
ᠲᠡᠢᠢᠮᠦ ᠮᠠᠭᠤ ᠠᠴᠠ ᠵᠠᠢᠢᠯᠠᠬᠤ ᠬᠡᠷᠡᠭᠲᠡᠢ᠃

10/14/2012

Оюунтүлхүүр нэрт шастир оршвой (13)



Өөрийн хэргээ орхиж
Үнэн санаагаар зүтгэж,
Ил далд магтах ба
Муушаахыг үл бодон,
Олзонд шуналгүй,
Нэгэн зорилгоо хугалалгүй,
Ер уйдах чилэхийг саналгүй,
Хэв хэзээд цөхрөлгүй,
Зовох цагт зайлалгүй,
Жаргах цагт хэтрэлгүй,
Хайрлах цагт дасалгүй
Халдах цагт гуталгүй
Насан үргэлжид нэгэн зангаар явбаас
Улам хойтдоо хөгжилгө болох буй.
Ер хүний ахуйн үйл яршигтай,
Амьтны сэтгэлийг мэдэшгүй,
Зальхай хуурмаг аргатан олон тул
Тиймийг яахан баримтламуй.(баримтална)

Тустай сайн санааг насад (насан турш) хичээ.
Тустай сайн хүн ус мэт эелдэг.
Тун муу хүн мод мэт хөшүүн.
Бусдын гэмийг ятгаж орхи.
Өөрийн биеэ магталгүй,
Үйлээ үргэлжид шинжигтүн.
Шашин амьтны тусыг цаг тутам үйлдэж явбаас(явбал)
Хэв хэзээд(энэ ба эцэс хойтын зам энэ буюу)
Үхэлгүй насны шидийг эс олсны тул,
Мөнх бусыг санах хэрэгтэй.
Аюулт тамын хаалгыг эс хаасны тул,
Хилэнцээс зайлах хэрэгтэй.

11/27/2011

Оюун түлхүүр нэрт шастир оршвой (8)


Хагацашгүй хань нөхөрт
Марташгүй муу үгийг бүү хэл.
Үг үл сонсох муу хүнд
Олон үг бүү хэл, харин улиг болно.
Үг үл мэдэх мунхаг хүнтэй
Үг бүү тэмц, харин ичгүүр болно.
Өчүүхэн номч хүн, омгоор
Үргэлж их мэдэх мэргэдэд халдвал
Үтэр шантрахын тэмдэг.
Гэнэт сайжирсан ард
Хэтэрхий ихэст халдвал
Гэмшиж үл барагдахын тэмдэг.
. Арсланы омог баатар, мөн арсландаа зохих.
Үнэгний уран арга, мөн үнэгэндээ зохих.
Арсланы баатар омог үнэгэнд тусгүй.
Үнэгний уран арга арсланд тусгүй.
Арслан үнэг мэт явбал түргэн гутах.
Үнэг арслан мэт явбал түргэн үхэх хэмээсэн үлгэрийг
Хэн хүн хянан үзэж, хир хирээ мэдэж
Чинээ чинээгээ бодож явсан сайн.

11/17/2011

Оюун түлхүүр нэрт шастир оршвой (7)



Холын хүнд өршөөл тус хүргэвэл,
Алдар нэр дуурсана.
Ойрын хүнд асрал өглөгийг хүртээвэл
Эв эе бүтээд хүч нэммүй.
Харийн газарт арга чадлаа бэхэл.
Халуун зуураа эв эеэ хичээ.
Шашинд дургүй сахилтнаас
Сайн сүсэгт хар хүн дээр гэлээ.
Төр ёсон үл мэдэх хаадаас
Төвшин сайн түшмэл дээр гэлээ.
. Ичгүүр үл мэдэх хатнаас
Ичгүүр мэдэх шивэгчин дээр гэлээ.
Хадгалж үл чадах хөвгүүнээс
Халамжит сайн боол дээр гэлээ.
Харам сэтгэл тушаа,
Хатуу сэтгэл жад,
Хар санаа хор.
Ханилсан нөхрөө хуурваас
Харин биеэ хуурсан адил болъюу.
Үнэхээр барилдсан сайн нөхрийн үгсийг
Үхтэл бүү март.

11/14/2011

Оюун түлхүүр нэрт шастир оршвой (6)


Үзмэгц яаран магтаад,
Учралдан ханилж гайхуулаад,
Удалгүй хэрэлдэн салаад,
Даруй буцаж инээдэм наадам хийн явагч хүн
Үзтэл муу ард мөний тул,
Үтэр түүнээс зайл.
Дээрэнгүй омог сэтгэлийг барьж,
Дэмий муу биеэ гайхуулаад,
Дээдсийн ёсоор загнагч
Танхай ард ичих мэт,
Түүнээс түргэн зайл.
. Хилэн ихтийг аргаар өнгөрүүл.
Хилэнц ихтийг номоор тэтгэ.
Төрөл төрснөө тэтгэж явбал,
Бөх (бат) их хүчтэй болох.
Төр ёсыг төв шударга дагаж явбал,
Хүнд их нэртэй болох.
Төв ихсийн журмыг дагаж явбал,
Түмнийг эхлэх болох.
Түүнийг үүнийг ялгалгүй асарвал,
Олон нөхөдтэй болох.