Өнө эртнээс
уламжилж ирсэн манай монголчуудын
хамгийн хүндтэй баяр бол цагаан сар юм.
Яагаад хавар болдог тухай товч тайлбарлая.
Нар сарны хөдөлгөөнөөр цаг хугацааг
хэмжиж, сар өдрөө товлон тоолохыг аргын
улирал, билгийн улирал гэж нэрлэдэг.
Монголчууд билгийн улирлын тооллыг
баримталдаг тул хаврын эхэн сарын буюу
барс сарыг жилийн эхэн болгож, шинэ
жилийн баяраа тэмдэглэдэг. Шинэ жилийн
баяраа цагаан сар гэж нэрлэсний учир
нь өлзий бэлэгтэй, баяр жаргалын өнгө
болгосон цагаан өнгийг дээдэлдэгтэй
холбоотой. Ариун цагааныг дээдлэхийн
учир ирж байгаа шинэ ондоо бүх юмаа
цэвэр ариун, ажил үйлс, эрдэм ном, эд
баялаг бүгд тэгш сайхан байхыг бэлгэдэж,
шинийн нэгэнд муу муухай үг ч хэлдэггүй
заншилтай. Цагаан сарын баярын хамгийн
хүндтэй зочин нь ахмад настан буурлууд
байдаг. Цагаан сарын баяраа хийхэд олон
зүйлийн уламжлалтай ёс заншлыг даган
баримтлах ёстой бөгөөд тэдгээрийг сайн
мэдэж аваарай.
монгол хэл, сэтгэхүйн хөгжлийг ухааруулж, номын цагаан мөрд хөтлөх түлхүүр болно( ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ )
Showing posts with label Мэдлэгт тус нэмэр. Show all posts
Showing posts with label Мэдлэгт тус нэмэр. Show all posts
2/04/2015
4/06/2012
Цаг хугацаа
Монгол бичгээр уншсан аа кирилл бичгээр сийрүүлж бичээрэй.
Өглөө бүр дансанд чинь 108000 төгрөг
оруулдаг банк байна гэж төсөөл дөө. Мөнгийг
дураараа хэрэглэж болно. гагцхүү тэр өдөр л
өнгөрвөл хэдэн ч төгрөг үлдсэн байсан
данс хоосон болно. Тэгвэл чи яах вэ?
Магадгүй нэг ч төгрөг үлдээлгүй
хэрэглэх буй за. Энэ хэдий хоосон төсөөлөл мэт
боловч, амьдрал дээр хүн бүхэнд ийм
банк бий. Энэ бол цаг хугацаа!
Цаг хугацаа гэх энэ банкинд мөнгө бус хором
мөч байдаг. Ашиггүй өнгөрөөсөн цаг
эргэж ирэхгүйгээр одохдоо чамаар
тохуурхана.
Өчигдөр өнгөрөн одож, маргааш оньсого
таавар болон угтаж байдаг. Харин өнөөдөр бол
бидэнд оногдсон эрдэнэ юм шүү.
Ш.Чоймаа "Монгол ёс заншил, уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм" номоос,
Улаанбаатар хот 2011 он
3/21/2012
3/19/2012
3/14/2012
Ном хэмээх үгийн гарал
Монгол
бичгээр уншсан аа кирилл бичгээр сийрүүлж
бичээрэй.
Ном хэмээх үгийн гарал.
Алив хэлэнд харь хэлний үг янз бүрийн үед шууд болон дамжиж орсон байдаг билээ. Ном хэмээх үгийн уг гарал нь Грек хэлний "nomos" гэдэг үг бөгөөд 《жам ёс , зүй тогтол》 гэсэн утгатай. Эртний грекчүүд Аффолон тэнгэрийн магтаал дуугаа тийн нэрлэдэг байж ээ. Энэ үг эртний Согд хэлээр дамжин, уйгар болон Монгол үг болж ээ. Арван хоёрдугаар зууны Монгол бичгийн дурсгалд 《ном, номлох, номлогч》 гэх мэтээр түгээмэл тохиолддог. Жишээлбэл 1261 оны Хубилай хааны зарлигт 《- Багшийн үгээр, Номын ёсоор-》 хэмээн бичиж ээ. Эртний Энэтхэгийн бичгийн хэл болох Санскрит хэлд номыг 《Дхарма》 , Төвд хэлэнд 《Чой》 гэдэг. Монгол хүний нэрэнд байдаг Дарм, Чой хэмээх үг нь эдгээр үгс болно. Монголын уламжлалт гүн ухааны зохиолд 《Ном》 хэмээх үгийг арван утгатай гэж тайлбарласан буй. Монголын эртний ном судар, ардын аман зохиол тэргүүтэнд 《ном》 хэмээх үг нь ном эрдэм, жам ёс, сэтгэлийг ариусган засагч гэх мэт олон утгыг илтгэдэг билээ.
1/04/2012
9/15/2011
Сэтгэлийг амраагч-2
Ураг элгэн төрөл биш боловч итгэлтэй нөхөр тустай
Балар шугуй модонд сармагчин дамжихад амар
Бага сага эрдэм нэмэр авахад хэрэгтэй
Үзсэн эрдмээ мартсан хүн буянаар үгүйрэхийн тэмдэг
Үлгэргүй эсгэсэн малгай эд эвдэхийн шинж
Их хүнд даруулга байтугай бурханд ч бол ахмад буй
Энгийн хүнд сургаал байтуугай эзэнд ч бол ёс буй
Нохой ч бол сүүлтэй нь сайхан
Гуйранч бол ёстой нь сайхан
Арслан баатар ч бол галаас цочдог
Хүн сайн ч бол нэг юманд гэнэддэг
Зоригоор болохоос сэрэмжээр болох нь олон
Зовсноор болохоос аргаар болох нь амар
Хүчилснээс эвийг олбол хямд
Хэрэлдсэнээс учраа хэлбэл шулуун
Цул модон хэнгэрэг хэдий их ч бол
Дэмий их сайхан дуун гарна гэж үү
9/10/2011
Сэтгэлийг амраагч-1
Ум сайн амгалан болтугай
Сэтгэлийг амраагч сонин сайхан хуурмаггүй
Итгэлт гурван эрдэнийг дурссугай. Түүний
Сүүлд янагласан нөхөр чамдаа захих минь болбоос
Нарны гэрэл хурц болоход үүлгүй болбоос нэн сайн
Насны багад эрдэм сурахад залхуугүй бол даанч сайн
Номгүй хувраг гэзэггүйгээс биш юу вэ?
Номой зантай хүн хождохоос бус юу вэ?
Норсон хадаг бэлэгт явдаггүй
Ноёнгүй албат цуугиан тасардаггүй
Сал онгоц байвч сэлэх усч хэрэгтэй
Санаа чадал байвч сайн нөхрөөс зөвшилтэй
Эмч байтугай домч ч бол тустай
Ноён байтугай нохой ч бол өмөг
Хадан дээр сийлсэн бичиг нүдтэй хүнд гэрч
Халамжилсан үг ухаантай хүнд бодомж
8/29/2011
4/13/2011
Subscribe to:
Posts (Atom)