Showing posts with label Анд барилдах. Show all posts
Showing posts with label Анд барилдах. Show all posts

11/14/2013

Анд барилдах ёслол (3)



ᠠᠨᠳᠠ ᠪᠠᠷᠢᠯᠳᠣᠬᠤ ᠶᠣᠰᠤᠯᠠᠯ(3)
ᠢᠢᠮᠤ ᠶᠤᠰᠤᠯᠠᠯ ᠬᠢᠭᠰᠡᠨ ᠦ ᠳᠠᠷᠠᠭ᠎ᠠ ᠠᠪᠤ ᠡᠵᠢ ᠨᠠᠷ ᠳᠠᠭᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠣᠴᠢᠵᠤ᠂ ᠮᠥᠷᠭᠦᠨ ᠵᠣᠯᠭᠠᠵᠤ ᠂ ᠬᠠᠳᠠᠭ ᠲᠡᠷᠢᠭᠦᠲᠡᠨ ᠪᠡᠯᠭᠡ ᠪᠠᠷᠢᠳᠠᠭ᠃ ᠡᠨᠡ ᠨᠢ ᠲᠠ ᠬᠣᠶᠠᠷ ᠢ ᠪᠢ ᠥᠪᠡᠷ ᠦᠨ ᠡᠴᠢᠭᠡ ᠡᠬᠡ ᠮᠡᠲᠦ ᠬᠦᠨᠳᠦᠯᠡᠨ᠎ᠡ ᠭᠡᠳᠡᠭ ᠶᠢᠡᠨ ᠢᠯᠡᠳᠬᠡᠬᠦ ᠶᠢᠨ ᠬᠠᠮᠳᠠ᠂ ᠲᠠ ᠪᠦᠬᠦᠨ ᠴᠦ ᠨᠠᠮᠠᠢᠢ ᠥᠷ᠎ᠡ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠰᠢᠭ᠋ ᠶᠢᠡᠷ ᠡᠨᠡᠷᠢᠵᠦ ᠬᠠᠢᠢᠷᠠᠯᠠᠲᠤᠭᠠᠢ ᠭᠡᠵᠦ ᠪᠤᠢ ᠬᠡᠷᠡᠭ ᠶᠤᠮ᠃ ᠠᠨᠳᠠ ᠪᠣᠯᠣᠭᠴᠢᠳ ᠨᠠᠰᠤᠨ ᠲᠤᠷᠰᠢ ᠪᠡᠢ᠎ᠡ ᠪᠡᠢ᠎ᠡ ᠳᠡᠭᠡᠨ ᠠᠬ᠎ᠠ ᠳᠡᠭᠦᠦ ᠮᠡᠲᠦ ᠬᠠᠨᠳᠤᠬᠤ ᠲᠡᠳᠦᠢ ᠦᠭᠡᠢ ᠠᠨᠳᠠ ᠶᠢᠨ ᠠᠪᠤ ᠡᠵᠢ ᠠᠬ᠎ᠠ ᠳᠡᠭᠦᠦ ᠶᠢ ᠴᠦ ᠥᠪᠡᠷ ᠦᠨ ᠲᠥᠷᠦᠭᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦᠯ ᠮᠡᠲᠤ ᠬᠦᠨᠳᠦᠳᠭᠡᠨ ᠡᠷᠬᠢᠮᠯᠡᠵᠦ ᠶᠠᠪᠤᠳᠠᠭ ᠤᠴᠢᠷ ᠲᠠᠢ ᠠᠵᠡᠢ᠃

Ийм ёслол хийсний дараа аав ээж нартаа харилцан очиж, мөргөн золгож, хадаг тэргүүтэн бэлэг барьдаг. Энэ нь та хоёрыг би өөрийн эцэг эх мэт хүндэлнэ гэдгээ илтгэхийн хамт, та бүхэн ч намайг хүүхэд шигээ энэрч хайрлатугай гэж буй хэрэг юм.
Анд бологчид насан турш бие биедээ ах дүү мэт хандах төдийгүй андын аав ээж ах дүүг ч өөрийн төрсөн төрөл мэт хүндэтгэн эрхэмлэж явдаг учиртай ажээ.

11/12/2013

Анд барилдах ёслол (2)


ᠠᠨᠳᠠ ᠪᠠᠷᠢᠯᠳᠣᠬᠤ ᠶᠣᠰᠤᠯᠠᠯ(2)
ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠠᠰᠬᠠᠬᠤ ᠨᠢ ᠠᠨᠳᠠ ᠶᠢᠨ ᠦᠭᠡ ᠪᠠ ᠬᠡᠯᠡᠵᠦ ᠭᠠᠷᠭᠠᠯ᠎ᠠ᠂ ᠠᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠰᠦᠨ ᠴᠡᠭᠡ ᠶᠢ ᠡᠷᠭᠢᠭᠦᠯᠵᠦ ᠠᠪᠴᠤ ᠪᠣᠯᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠲᠡᠢ ᠠᠳᠠᠯᠢ ᠪᠢᠳᠡ ᠲᠠᠩᠭᠠᠷᠢᠭ ᠶᠢᠠᠨ ᠦᠯᠦ ᠪᠤᠴᠠᠭᠠᠨ᠎ᠠ ᠭᠡᠰᠡᠨ ᠤᠳᠬ᠎ᠠ ᠲᠠᠢ᠃ ᠡᠷᠳᠡᠨ ᠦ ᠮᠣᠩᠭᠤᠯᠴᠤᠳ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠰᠦᠨᠡᠰᠦ ᠴᠢᠰᠤᠨ ᠳᠠᠭᠠᠨ ᠣᠷᠤᠰᠢᠵᠤ ᠪᠠᠢᠢᠳᠠᠭ ᠭᠡᠵᠦ ᠦᠵᠡᠳᠡᠭ ᠤᠵᠢᠷ ᠠᠴᠠ ᠠᠮᠢ ᠰᠦᠨᠡᠰᠤ ᠪᠡᠷ ᠶᠢᠡᠨ ᠲᠠᠩᠭᠠᠷᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠠᠢᠢᠭ᠎ᠠ ᠬᠡᠷᠡᠭ ᠪᠦᠭᠡᠳ ᠦᠬᠡᠷ ᠦᠨ ᠡᠪᠡᠷ ᠲᠦ ᠳᠤᠰᠤᠭᠠᠳᠠᠭ ᠨᠢ ᠨᠢᠭᠡ ᠲᠣᠯᠤᠭᠠᠢ ᠲᠤ ᠦᠷᠭᠦᠯᠵᠢ ᠬᠠᠮᠳᠤ ᠪᠠᠢᠢᠬᠤ ᠬᠣᠣᠰ ᠡᠪᠡᠷ ᠮᠡᠲᠦ ᠰᠠᠯᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠨᠥᠬᠦᠷᠯᠡᠨ᠎ᠡ ᠭᠡᠰᠡᠨ ᠤᠳᠬ᠎ᠠ ᠲᠠᠢ᠃ ᠠᠨᠳᠠ ᠶᠢᠨ ᠲᠠᠩᠭᠠᠷᠢᠭ ᠲᠠᠯᠪᠢᠯᠴᠠᠭᠰᠠᠨ᠎ᠤ ᠳᠠᠷᠠᠭ᠎ᠠ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠳᠡᠪᠡᠯ᠂ ᠪᠦᠰᠡ᠂ ᠮᠣᠷᠢ ᠪᠡᠯᠡᠭᠯᠡᠵᠤ᠂ ᠮᠥᠨ ᠲᠡᠷᠡ ᠳᠣᠣᠷ᠎ᠠ᠎ᠪᠠᠨ ᠠᠨᠳᠠ ᠶᠢᠨ ᠶᠢᠠᠨ ᠳᠡᠪᠡᠯ ᠢ ᠡᠮᠦᠰᠦᠨ᠂ ᠪᠦᠰᠡ ᠶᠢ ᠪᠦᠰᠡᠯᠡᠨ᠂ ᠮᠣᠷᠢ ᠶᠢ ᠤᠨᠤᠵᠤ᠂ ᠬᠣᠲᠠ ᠬᠦᠷᠢᠶ᠎ᠡ ᠪᠡᠨ ᠨᠠᠷᠠ ᠵᠥᠪ ᠭᠤᠷᠪᠠ ᠲᠣᠭᠣᠷᠢᠳᠠᠭ᠃ ᠳᠡᠪᠡᠯ ᠪᠣᠯ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠳᠦᠷᠢ ᠲᠥᠷᠬᠦ ᠶᠢ ᠢᠯᠡᠳᠬᠡᠳᠡᠭ᠂ ᠪᠦᠰᠡ ᠪᠣᠯ ᠰᠦᠯᠳᠡ ᠬᠡᠢᠢᠮᠦᠷᠢ ᠨᠢ ᠪᠣᠯᠳᠠᠭ᠂ ᠮᠣᠷᠢ ᠪᠣᠯ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠲᠣᠲᠤᠨᠢ ᠬᠠᠨᠢ ᠨᠥᠬᠦᠷᠤᠴᠢᠷ ᠠᠴᠠ ᠲᠡᠷᠡ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠶᠢ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠨ᠂ ᠠᠮᠢ ᠪᠡᠢ᠎ᠡ ᠨᠢᠭᠡ ᠪᠣᠯᠬᠤ ᠪᠠᠨ ᠢᠯᠡᠷᠬᠡᠢᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠢᠢᠭ᠎ᠠ ᠵᠦᠢᠯ ᠶᠤᠮ᠃

Газарт асгах нь андын үгээ хэлж гаргалаа, асгасан сүү цэгээг эргүүлж авч болохгүйтэй адил бид тангарагаа үл буцаана гэсэн утгатай. Эртний монголчууд хүний сүнс цусандаа оршиж байдаг гэж үздэг учраас амь сүнсээрээ тангараглаж байгаа хэрэг бөгөөд үхрийн эвэрт дусаадаг нь нэг толгойд үргэлж хамт байх хос эвэр мэт салахгүй нөхөрлөнө гэсэн утгатай.

Андын тангараг тавилцсаны дараа харилцан дээл, бүс, морь бэлэглэж, мөн тэр дороо андынхаа дээлийг өмсөн, бүсийг бүслэн, морийг нь унаж, хот хүрээгээ нар зөв гурав тойрдог. Дээл бол хүний дүр төрхийг илтгэдэг, бүс бол сүлд хийморь нь болдог, морь бол хүний дотно хань нөхөр учраас тэр бүгдийгээ солилцон, амь бие нэг болохоо илэрхийлж байгаа зүйл юм.

11/07/2013

Анд барилдах ёслол (1)


Гол төлөв гэрийн эзэн эрчүүд анд бололцдог бөгөөд мөн заримдаа эмэгтэйчүүд ч анд барилддаг байжээ. Анд барилдах ёс төрийн гол агуулга нь мөнх хөх тэнгэр буюу бурхан шүтээндээ хандан андгайлан тангараглаж, "хэрвээ бидний нэг нь андын ёсоо гээж, буруу сэтгэл өвөрлөвөл тэнгэр бурхан та шийтгэтүгэй" гэсэн утгатай үгийг нэгэн дуугаар хэлж ам алддаг. Зөвхөн үг хэлээр бус бодтой зүйлээр бэлгэдэл болгодог байжээ. Тухайлбал, "хундагатай дарсанд алт хийн хуваан уух", "алтан аяганд сүү айраг хийж, хуваан уух буюу газар асгах", "үхрийн эвэрт хоёр биеийн цус дусаах" гэх мэт ёс буй. Алтыг хэрэглэх нь бидний хэлсэн тангаргийн үг алт мэт үл хувирна гэсэн утгатай. Сүү айраг хэрэглэх нь бидний сэтгэл сүү шиг цагаан ариун гэсэн үг. ...

ᠠᠨᠳᠠ ᠪᠠᠷᠢᠯᠳᠣᠬᠤ ᠶᠣᠰᠤᠯᠠᠯ(1)
ᠭᠣᠣᠯ ᠲᠥᠯᠦᠪ ᠭᠡᠷ ᠦᠨ ᠡᠵᠡᠨ ᠡᠷᠡᠴᠦᠳ ᠠᠨᠳᠠ ᠪᠣᠯᠤᠯᠴᠠᠳᠠᠭ ᠪᠥᠭᠡᠳ ᠵᠠᠷᠢᠮ ᠳᠠᠭᠠᠨ ᠡᠮᠩᠳᠡᠢᠢᠴᠦᠳ ᠴᠦ ᠠᠨᠳᠠ ᠪᠠᠷᠢᠯᠳᠤᠳᠠᠭ ᠪᠠᠢᠢᠵᠡᠢ᠃ ᠠᠨᠳᠠ ᠪᠠᠷᠢᠯᠳᠤᠬᠤ ᠶᠣᠰᠤ ᠲᠦᠷᠦ ᠶᠢᠨ ᠭᠣᠣᠯ ᠠᠭᠤᠯᠭ᠎ᠠ ᠨᠢ ᠮᠦᠩᠬᠡ ᠬᠥᠬᠡ ᠲᠩᠷᠢ ᠪᠤᠶᠤ ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠰᠢᠲᠤᠬᠡᠨ ᠳᠡᠬᠡᠨ ᠬᠠᠨᠳᠤᠨ ᠠᠨᠳᠠᠭᠠᠢᠢᠯᠠᠨ ᠲᠠᠩᠭᠠᠷᠢᠭᠯᠠᠵᠤ᠂《ᠬᠡᠷᠪᠡ ᠪᠢᠳᠡᠨ ᠦ ᠨᠢᠭᠡ ᠨᠢ ᠠᠨᠳᠠ ᠶᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠨ ᠭᠡᠭᠡᠵᠦ᠂ ᠪᠤᠷᠤᠭᠤ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠡᠪᠦᠷᠯᠡᠪᠡᠯ ᠲᠩᠷᠢ ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠲᠠ ᠰᠢᠢᠳᠭᠡᠲᠦᠭᠡᠢ》ᠭᠡᠰᠡᠨ ᠤᠳᠬ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠦᠭᠡ ᠶᠢ ᠨᠢᠭᠡᠨ ᠳᠠᠭᠤ ᠪᠠᠷ ᠬᠡᠯᠡᠵᠦ ᠠᠮᠠ ᠠᠯᠳᠠᠳᠠᠭ᠃ ᠵᠥᠪᠬᠡᠨ ᠦᠭᠡ ᠬᠡᠯᠡ ᠪᠡᠷ ᠪᠤᠰᠤ ᠪᠣᠳᠠᠲᠠᠢ ᠵᠦᠢᠯ ᠶᠢᠡᠷ ᠪᠡᠯᠭᠡᠳᠡᠯ ᠪᠣᠯᠭᠠᠳᠠᠭ ᠪᠠᠢᠢᠵᠠᠢ᠃ ᠲᠤᠬᠠᠢᠢᠯᠪᠠᠯ᠂ 《 ᠬᠤᠨᠳᠠᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠰᠤᠨ ᠳᠤ ᠠᠯᠳᠠ ᠬᠢᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠨ ᠤᠤᠭᠤᠬᠤ》᠂ 《ᠠᠯᠲᠠᠨ ᠠᠶᠠᠭᠠᠨ ᠳᠤ ᠰᠦᠨ ᠠᠢᠢᠷᠠᠭ ᠬᠢᠵᠦ᠂ ᠬᠤᠪᠢᠶᠠᠨ ᠤᠤᠭᠤᠬᠤ ᠪᠤᠶᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠠᠰᠠᠭᠬᠤ》᠂ 《ᠦᠬᠡᠷ ᠦᠨ ᠡᠪᠡᠷ ᠲᠦ ᠬᠣᠶᠠᠷ ᠪᠡᠢ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠴᠢᠰᠤ ᠳᠤᠳᠤᠭᠠᠬᠤ》 ᠭᠡᠬᠦ ᠮᠡᠲᠦ ᠶᠣᠰᠤ ᠪᠤᠢ᠃ ᠠᠯᠳᠠ ᠶᠢ ᠬᠡᠷᠡᠭᠯᠡᠬᠦ ᠨᠢ ᠪᠢᠳᠡᠨ ᠦ ᠬᠡᠯᠡᠭᠰᠡᠨ ᠲᠠᠩᠭᠠᠷᠢᠭ ᠤᠨ ᠦᠭᠡ ᠠᠯᠲᠠ ᠮᠡᠲᠦ ᠦᠯᠦ ᠬᠤᠪᠢᠷᠠᠨ᠎ᠠ ᠭᠡᠰᠡᠨ ᠤᠳᠬ᠎ᠠ ᠲᠠᠢ᠃ ᠰᠦᠨ ᠠᠢᠢᠷᠠᠭ ᠬᠡᠷᠡᠭᠯᠡᠬᠦ ᠨᠢ ᠪᠢᠳᠡᠨ ᠦ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠰᠦᠨ ᠰᠢᠭ ᠴᠠᠭᠠᠨ ᠠᠷᠢᠭᠤᠨ ᠭᠡᠰᠡᠨ ᠦᠭᠡ᠃

11/04/2013

Анд барилдах уламжлал (3)

Монголчуудын тухайд, ийм бололцох нь тун эрхэм зүйл хэмэн хуудам түргэнээр шийддэггүй бөгөөд нэгэнт анд бололцвол андын журмыг бат сахидаг. Хэрэв салж холдох тодорхой шалтгаан гарсан ч гэсэн андын ёсоо ямагт бодож, харилцан найр тавьж буулт хийдэг ёстой. Ийм байдлыг "Монголын нууц товчоо" ны Тэмүжин, Жамуха хоёрын үйл явдлаас тодорхой мэдэж болно.

ᠠᠨᠳᠠ ᠪᠠᠷᠢᠯᠳᠣᠬᠤ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ(3)
ᠮᠣᠩᠭᠤᠯᠴᠤᠳ ᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠳᠤ᠂ ᠠᠨᠳᠠ ᠪᠣᠯᠤᠯᠴᠠᠬᠤ ᠨᠢ ᠲᠤᠩ ᠡᠷᠬᠢᠮ ᠵᠦᠢᠯ ᠬᠡᠮᠡᠨ ᠬᠠᠭᠤᠳᠠᠮ ᠲᠦᠷᠭᠡᠨ ᠶᠢᠡᠷ
ᠰᠢᠢᠳᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ ᠪᠦᠭᠡᠳ ᠨᠢᠭᠡᠨᠲᠡ ᠠᠨᠳᠠ ᠪᠣᠯᠤᠯᠴᠪᠠᠯ ᠠᠨᠳᠠ ᠶᠢᠨᠵᠢᠷᠤᠮ ᠢ ᠪᠠᠲᠤ ᠰᠠᠬᠢᠳᠠᠭ ᠃ ᠬᠡᠷᠪᠡ ᠰᠠᠯᠵᠤ
ᠬᠣᠯᠠᠳᠠᠬᠤ ᠲᠣᠳᠣᠷᠬᠠᠢ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠴᠤ ᠭᠡᠰᠡᠨ ᠠᠨᠳᠠ ᠶᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠨ ᠢᠮᠠᠭᠲᠠ ᠪᠣᠳᠤᠵᠤ ᠂
ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠨᠠᠢᠢᠷ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠪᠠᠭᠤᠯᠲᠠ ᠬᠢᠳᠡᠭ ᠶᠣᠰᠤ ᠲᠠᠢ ᠃
ᠢᠢᠮᠦ ᠪᠠᠢᠢᠳᠠᠯ ᠢ (ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠨ ᠨᠢᠭᠤᠴᠠ ᠲᠣᠪᠴᠢᠶᠠᠨ) ᠤ
ᠲᠡᠮᠦᠵᠢᠨ ᠂ ᠵᠠᠮᠤᠬ᠎ᠠ ᠬᠣᠶᠠᠷ ᠤᠨ ᠦᠢᠯᠡ ᠶᠠᠪᠤᠳᠠᠯ ᠠᠴᠠ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠮᠡᠳᠡᠵᠦ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ  ᠃  

10/30/2013

Анд барилдах уламжлал (2)

Тэр цагийн андын журмыг Ван хан ч даган мөрдсөн байдаг билээ. Монголчууд аман тангаргаа машид эрхэмлэн хүндэтгэж явдаг тул нэгэнтээ андгайлан тангараглаж анд бололцвол, насан турш ах дүү мэт дотно нөхөрлөдөг байжээ. Тангараг гэдэгтэй адил утгатай андгай гэдэг үг ч мөн "анд" хэмээх үгээс үүссэн билээ. Монгол хэлний эртний тайлбар тольд "анд" хэмээх үгийг "андгайлж мөргөсөн ах дүү ба ашид итгэмжтэйгээр нөхөрлөгсөд харилцан анд хэмээх буй" гэж тайлбарлажээ. "Анд хүний амь нэгэн" хэмээх эртний монголын үг хэллэг нь андлах ёсын утга учрыг товч тодорхой тайлжээ. ...

ᠠᠨᠳᠠ ᠪᠠᠷᠢᠯᠳᠣᠬᠤ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ(2)
ᠲᠡᠷᠡ ᠴᠠᠭ ᠤᠨ ᠠᠨᠳᠠ ᠶᠢᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ ᠸᠠᠩ ᠬᠠᠨ ᠴᠤ ᠳᠠᠭᠠᠨ ᠮᠦᠷᠳᠡᠭᠰᠡᠨ ᠪᠠᠢᠢᠳᠠᠭ ᠪᠢᠯᠡ᠃ ᠮᠣᠩᠭᠤᠯᠴᠤᠳ ᠠᠮᠠᠨ ᠲᠠᠩᠭᠠᠷᠢᠭ ᠶᠢᠠᠨ ᠮᠠᠰᠢᠳᠠ ᠡᠷᠬᠢᠮᠯᠡᠨ ᠬᠦᠨᠳᠦᠳᠭᠡᠵᠦ ᠶᠠᠪᠤᠳᠠᠭ ᠲᠤᠯᠠ ᠨᠢᠭᠡᠨᠲᠡ ᠠᠨᠳᠠᠭᠠᠢᠢᠯᠠᠨ ᠲᠠᠩᠭᠠᠷᠢᠭᠯᠠᠵᠤ ᠠᠨᠳᠠ ᠪᠴᠯᠤᠯᠴᠠᠪᠠᠯ᠂ ᠨᠠᠰᠤᠨ ᠲᠤᠷᠰᠢ ᠠᠬ᠎ᠠ ᠳᠡᠭᠦᠦ ᠮᠡᠲᠦ ᠳᠣᠲᠤᠨᠤ ᠨᠥᠬᠦᠷᠯᠡᠳᠡᠭ ᠪᠠᠢᠢᠵᠡᠢ᠃ ᠲᠠᠩᠭᠠᠷᠢᠭ ᠭᠡᠳᠡᠭ ᠲᠡᠢ ᠠᠳᠠᠯᠢ ᠤᠳᠬ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠠᠨᠳᠠᠭᠠᠢ ᠭᠡᠳᠡᠭ ᠦᠭᠡ ᠴᠦ ᠮᠦᠨ (ᠠᠨᠳᠠ) ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠦᠭᠡ ᠡᠴᠡ ᠡᠭᠦᠰᠦᠭᠰᠡᠨ ᠪᠢᠯᠡ᠃ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠬᠡᠯᠡ ᠦ ᠡᠷᠲᠡᠨ ᠦ ᠲᠠᠢᠢᠯᠪᠤᠷᠢ ᠲᠣᠯᠢ ᠳᠤ (ᠠᠨᠳᠠ) ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠦᠭᠡ ᠢᠶ (ᠠᠨᠳᠠᠭᠠᠢᠢᠯᠠᠵᠤ ᠮᠥᠷᠭᠦᠭᠰᠡᠨ ᠠᠬ᠎ᠠ ᠳᠡᠭᠦᠦ ᠪᠠ ᠠᠰᠢᠳᠠ ᠢᠲᠡᠭᠡᠮᠵᠢ ᠲᠡᠢ ᠪᠡᠷ ᠨᠥᠬᠦᠷᠯᠡᠭᠰᠡᠳ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠠᠨᠳᠠ ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠪᠤᠢ) ᠭᠡᠵᠦ ᠲᠠᠢᠢᠯᠪᠦᠷᠢᠯᠠᠵᠢ᠃ (ᠠᠨᠳᠠ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠠᠮᠢ ᠨᠢᠭᠡᠨ) ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠡᠷᠳᠡᠮ ᠦ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠨ ᠦᠭᠡ ᠬᠡᠯᠡᠯᠭᠡ ᠨᠢ ᠠᠨᠳᠠᠯᠠᠬᠤ ᠶᠣᠰᠤ ᠶᠢᠨ ᠤᠳᠬ᠎ᠠ ᠤᠴᠢᠷ ᠢ ᠲᠣᠪᠴᠢ ᠲᠣᠳᠣᠷᠬᠠᠢ ᠲᠠᠢᠢᠯᠵᠡᠢ᠃


10/25/2013

Анд барилдах уламжлал (1)

Андгайлан тангараглаж, ах дүү (эгч дүү) бололцох ёс бол монголчуудын маш эртний уламжлалт заншил юм. Адил бус овог аймгийн садан төрлийн холбоогүй хүмүүс насан турш сэтгэл нэгдэж, зовлон жаргалаа хуваалцаж явахаар ам алдан тангараглах ёсыг (анд бололцох), (ах дүү барилдах) хэмээдэг. Энэ нь 2 өөр овог аймаг, 2 өөр нутгийн хүмүүс харилцан ойртож, ах дүүгийн ёсоор нөхөрлөхийг хөхүүлэн дэмждэг эв эеийн сайхан ёс юм. Бидний сайн мэдэх (МНТ)-д тэмдэглэснээр, Чингис хаан, Хэрэйдийн Ван хантай цэргийн холбоо байгуулах үестээ, эцэг Есүхэй баатар бээр Ван хантай (анд бололцсон)-ыг дурдаж, эцгийн минь анд тул одоо та эцэг мэт буй заа хэмээн, хүү мэт хандах ёстойг сануулдаг. ...

Ш.Чоймаа, Монгол ёс заншил, уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм номоос,

ᠠᠨᠳᠠ ᠪᠠᠷᠢᠯᠳᠣᠬᠤ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ

ᠠᠨᠳᠠᠭᠠᠢᠢᠯᠠᠨ ᠲᠠᠩᠠᠷᠢᠭᠯᠠᠵᠤ᠂ ᠠᠬ᠎ᠠ ᠳᠡᠭᠦᠦ (ᠡᠭᠵᠢ ᠳᠡᠭᠦᠦ) ᠪᠣᠯᠣᠯᠴᠠᠬᠤ ᠶᠣᠰᠤ ᠪᠣᠯ ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ ᠤᠨ ᠮᠠᠰᠢ ᠡᠷᠳᠡᠨ ᠤ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠵᠠᠩᠰᠢᠯ ᠶᠣᠮ ᠃ ᠠᠳᠠᠯᠢ ᠪᠤᠰᠤ ᠰᠠᠳᠤᠨ ᠲᠥᠷᠥᠯ ᠤᠨ ᠬᠣᠯᠪᠣᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠬᠦᠮᠦᠰ ᠨᠠᠰᠤᠨ ᠲᠤᠷᠰᠢ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠨᠢᠭᠡᠳᠴᠦ ᠂ ᠵᠣᠪᠠᠯᠠᠩ ᠵᠢᠷᠭᠠᠯ ᠶᠢᠠᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠯᠴᠠᠵᠤ ᠶᠠᠪᠤᠬᠤ ᠪᠠᠷ ᠠᠮᠠ ᠠᠯᠳᠠᠨ ᠲᠠᠩᠭᠠᠷᠢᠭᠯᠠᠬᠤ ᠶᠣᠰᠤ ᠢᠢ (ᠠᠨᠳᠠ ᠪᠣᠯᠤᠯᠴᠠᠬᠤ)᠂ (ᠠᠬ᠎ᠠ ᠳᠡᠭᠦᠦ ᠪᠠᠷᠢᠯᠳᠤᠬᠤ) ᠬᠡᠮᠡᠳᠡᠭ᠃ ᠡᠨᠡ ᠨᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠦᠭᠡᠷ᠎ᠡ ᠣᠪᠤᠭ ᠠᠢᠢᠮᠠᠭ᠂ ᠬᠣᠶᠠᠷ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠬᠦᠮᠦᠰ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠣᠢᠢᠷᠠᠳᠴᠤ ᠂ ᠠᠬ᠎ᠠ ᠳᠡᠭᠦᠦ ᠶᠢᠨ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠨᠥᠬᠦᠷᠯᠡᠬᠦ ᠶᠢ ᠬᠥᠬᠢᠭᠦᠯᠦᠨ ᠳᠡᠮᠵᠢᠳᠡᠭ ᠡᠪ ᠡᠢ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠰᠠᠢᠢᠬᠠᠨ ᠶᠣᠰᠤ ᠶᠤᠮ᠃ ᠪᠢᠳᠡᠨ ᠦ ᠰᠠᠢᠢᠨ ᠮᠡᠳᠡᠬᠦ (ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠨ ᠨᠢᠭᠤᠴᠠ ᠲᠣᠪᠴᠢᠶᠠᠨ) ᠊ ᠳᠤ ᠲᠡᠮᠳᠡᠭᠯᠡᠭᠰᠡᠨ ᠶᠢᠡᠷ᠂ ᠴᠢᠩᠭᠢᠰ ᠬᠠᠭᠠᠨ᠂ ᠬᠡᠷᠡᠢᠢᠳ ᠦᠨ ᠸᠠᠩ ᠬᠠᠨ ᠲᠠᠢ ᠴᠡᠷᠢᠭ ᠦᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ᠎ᠠ ᠪᠠᠢᠢᠭᠤᠯᠬᠤ ᠦᠶᠡᠰ ᠲᠦ ᠪᠡᠨ᠂ ᠡᠴᠢᠭᠡ ᠶᠢᠰᠦᠭᠡᠢ ᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠪᠠᠷ ᠸᠠᠩ ᠬᠠᠨ ᠲᠠᠢ (ᠠᠨᠳᠠ ᠪᠣᠯᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ)᠊ᠢ ᠳᠤᠷᠠᠳᠴᠤ᠂ ᠡᠴᠢᠭᠡ ᠶᠢᠨ ᠮᠢᠨᠢ ᠠᠨᠳᠠ ᠲᠤᠯᠠ ᠣᠳᠤ ᠲᠠ ᠡᠴᠢᠭᠡ ᠮᠢᠨᠦ ᠪᠤᠢ ᠵ᠎᠎ᠠ ᠬᠡᠮᠡᠨ᠂ ᠬᠦᠦ ᠮᠡᠳᠦ ᠬᠠᠨᠳᠤᠬᠤ ᠶᠣᠰᠤ ᠲᠠᠢ ᠶᠢ ᠰᠠᠨᠠᠭᠤᠯᠳᠠᠭ ᠃