Showing posts with label Бичгийн хэвээ үлдээсэн. Show all posts
Showing posts with label Бичгийн хэвээ үлдээсэн. Show all posts

10/03/2012

Бачит цэцэн, шударга тэнэг

Үлгэрийг уншаад кирилл бичгээр буулгаж бичээрэй.

Эрт урьд цагт бачид цэцэн, шударга тэнэг хоёр хамт явж байгаад цул мөнгө олжээ. Тэнэг нь: энэ мөнгийг бид хоёрт тэнгэр газраас хайрласан тул тэнцүү хувааж авъя хэмээх дор цэцэн нь:  ийм их мөнгийг энэ хэвээр ил жигнүүр авчирж хуваан авах нь зөв бус уу хэмээжээ. Чингээд тэр хоёр дороо зөвшилцөн ойр байсан нэгэн хөндий модны өмнө мөнгөөн булаад гэр гэртэй харив.

3/12/2012

Очирваань уул

МУИС-ийн эх бичиг судлалын тэнхимийн хананд өлгөөтэй нэгэн бичвэр. МУИС-ийн Б.Алтантуяа багш бичжээ.


Очирваань уулын цагаан үүл
Орчлонд намайг дагаж нүүдэг
Мөнхийн ногоон арц нь хүртэл
Мөр замыг минь хучиж ургадаг
Мөнгөлөг тэр уулын бурхан
Мөрөн дээр минь цацарч явдаг
Орчлонд ийм нэг сайхан хангай
Сэтгэлд ийм нэг сайхан уул бий
Очирваань уулын цагаан салхи
Орчлонд намайг дагаж салхилдаг
Алтан увидаст хурмаст нь хүртэл
Амгалан тавиланг минь адислаж байдаг
Зүмбэрлэг тэр уулын савдаг
Зүрхэн тольтод минь гэрэлтэж явдаг
Орчлонд ийм нэг сайхан хангай
Сэтгэлд ийм нэг сайхан уул бий.

3/10/2012

Монгол хүн бүрийн ...


Бичвэрийг уншиж, кирилл бичгээр сийрүүлж бичээрэй.  
Монгол бичгээр Ш.Чоймаа багш (МУИС) бичив.

3/07/2012

Гурван их саналтан


Бичвэрийг уншиж, кирилл бичгээр сийрүүлж бичээрэй.  
Монгол бичгээр Ц.Мятав (өндөр настан "87-той" миний аав) бичив.

3/06/2012

Халхын дөрвөн ханы домог



Монгол бичгээр О.Дэмчигмаа (МУИС) бичив.
Халхын дөрвөн ханы домог Манжийн хаанаас халхыг дөрвөн хан хэргэм авахаар очсонд ширээ тойруулан суулгаад өмнүүр нь эмээл хазаартай модон морь давхиулсанд, нэгдэх нь яасан сайхан морь вэ гэж, хоёрдох нь эмээл нь ойчихбуй гээд түшээд гаргаж ээ. Гурав дахь нь эмээлийг нь засаад өнгөрч ээ. Дөрөв дэхь нь Монгол хүн унаагаа идэхгүй малаа иддэг гээд эмээлийг нь авч тавиад морин дотор нуусан халуун хоолыг гарган иджээ. Манжийн хаан сайн морь байна гэсэнд нь сайн ноён хан, түшсэнд нь түшээт хан, зассанд нь засагт хан, мэргэн үг хэлж цэцэн аргаар хооллосонд нь цэцэн хан цол хүртээсэн домогтой.

3/04/2012

Худгийн мэлхий

Монгол бичгээр М.Баярсайхан (МУИС) бичив.


Худгийн мэлхий
Эрт нэг худаг бөлгөө (билээ, авай). Тэр худгийн усанд нэг өрөөсөн нүд сохор мэлхий оршин бөлгөө (билээ, авай). Нэг өдөр гадаад их далайд их хий салхи хөдөлжээ, түүний долгионд нэг мэлхий хуурай газарт огоорвой(хаях, гээх, мартах).  Тэрээр тэнэн явсаар мөнөөх худагт ирвээс, худгийн мэлхий асууруун (асуужээ), чи аль газрын хэн гэгч билээ, хаанаас ирэв хэмээвээс, далайн мэлхий, би гадаад их далай нутагтай бөлгөө хэмээв. Худгийн мэлхий, чиний тэр далай гэгчийн усны бага нь үүнээс ямар хэмээн асуув. Үүнтэй адилтгашгүй, хэмжээ хязгааргүй хэмээхэд, худгийн мэлхий маш уурлан, намайг дор барьж, басав хэмээн далайн мэлхийг хөөчхөв.  

1/06/2012

Энэ үнэн үү?

Хоёр хүүхэд ярилцаж байв. Нэг нь асууж гэнэ. Худал юм үнэн болохыг чи үзсэн үү? ...
(SmartPen result)

7/30/2010

Шувуун саарал (2)





6
     Явах зам мэлцийм цэлгэр, сайхан намрын үес тул өвсний
толгой найгана.
     Өмнө биеэр хэрэн давхих гөрөөс уг ёсоор цэнгэлдээд,
долгион мэт өнгөрнө.
     Шувуун саарал морь нь Сүрэнхүүгийн унаа, сүүмэлзэн сүүмэлзэн
харагдах нь Сүнжидмаагийн нутаг.



7
     Харь хошууны нутагт ороход урьд үзэгдээгүй уулс,
ус бас ч сонин.
     Үүгээр түүгээр адуу мал зөндөө бэлчээд, үе үе тохиоллдох
айлын зэл дээр бариатай гүүнүүд янцгааж, айраг найрын
цаг мэдэгдэвч, дайран орж зугаацах чөлөө хаана вэ?







8
     Сүрэнхүү үүнд сонирхох нь бага, түүнд шамдах их тул,
чиглэсэн зүг шунаж давхин өнгөрөх бөгөөд шувуун саарал, үдэш болтол
өглөөний хэвээр хатирсаар, нарийн сайхан дөрвөн хөл нь уул говийн
тоосыг бутруулсаар, ойр зэргэлдээ суусан нутгийн айлын
хөгшид залуус түүний барааг харж гайхна.
     Ийм сайхан морь унасан хүн хаашаа одно гэж цөм ширтсээр
хоцорно.



9
     Хурдлан давхих нь нэн их, хараахан нэг зуур эрэгцүүлэхийн
зуур далд орон, сураггvй болжээ.
     Түүнээс тэр хошууны нутгийн дунд орохын хамт Сүрэнхүүгийн
сэтгэл их л бахтай болж, Сүнжидмаагийн гэр ойртсон гэж баярлах боловч,
хуучин сар орой мандах тул, алс замын чигийг олж ядна.







10
     Цагаан гэгээ нэгэнт замхарч, үдшийн байдал бас ч хожимдсон, явах
замыг гагцхүү шувуун саарал удирджээ.
      Тэртээ уулыг зөвхөн Сүрэнхүү ширтэх боловч, гагцхүү хэдэн од
энд тэнд сүүмэлзэж, нөхөр бололцоно.
     Энэ үе Сүрэнхүү зорьсон газар чухам хаана бүхийг лавлан эрэгцүүлэхийн
зуур өмнө хажуугийн этгээдэд гэрийн оч гялалзав.



11
     Сүрэнхүү түүнийг үзэн баясч, шууд давхин одох замд торох
юм үгүй, шувуун саарлын туурайгаас байн байн гал бадарна.
     Удалгvй нэг бөглүү газарт хоёр гурван гэрийн хаяанд хүрэхийн
хамт мөн гэрээс Сүнжидмаа гарч, нохой хорих бөгөөд хасын
царай нь хав харанхуйн дунд туяа тусгана.

7/29/2010

Шувуун саарал (1)




Д.Нацагдорж

                         Шувуун саарал


      Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос
үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь
яахин даруй танигдана.
     Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл,
хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон
үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна.


2
      Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож,
овооны дэргэд буун, хөлсий нь хусаад, тамхи татан
байх бөгөөд ташаа нь тэвхийж, хавирганы яс нь ярайсан,
ялгуун саарал морь нь тогтож ядан, гуа сайхан дөрвөн хөлөөрөө







ээлжлэн газар цавчилж, уран сайхан толгойгоо ийш тийш 
сэжих  нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдмаар. Хоёр 
чихээ солбилзуулан, хааяа нэг шилгээж, эзнийхээ сэтгэлийг
баясгана.



3
      Энэ үед удаа дараа хүрч ирсэн хүмүүс түүнийг 
гайхан магтах бөгөөд шувуун саарал гэж нэрийдэн, Сүрэнхүүгээс 
шалж, өдий төдий залуу тарган морины үнэ хаялцана.
       Сүрэнхүү морины толгойг илбэж худалдахгvй гэнэ. 
Цугаар нэг зэрэг шувуун саарлын тухай яриа бололцоод, оройн 
шар наранд зүг зүг, гэр гэртээ хоёр гурваараа нийлэлдэн, 
ярилцан исгэрэлдэн одоцгооно.









4
      Үүрийн хаяа гэгээрэхэд хөмсөг мэт сар далд ороогүй, дэргэдүүр 
намрын хяруу гялтганаж, тэртээ уулын орой эрвийн сэрвийн үзэгдэнэ. 
Гэтэл Сүрэнхүү гэрээс гарч, морио барьж эмээллэн мордоод баруун зүг 
одов.



5
     Өглөөний нар гарахад, нэгэнт хэд хэдэн уул, голыг өнгөрчээ.
Сүрэнхүү хөндлөн сууж, холхи газрыг зорин, энэ үдэш нэг 
юманд яарна.
     Шувуун саарал нь хазаар даран, хоногийн газрыг өдөрт хүрэхээр 
тэмүүлэн хатирна.