6/05/2015

Эрдэнийн сан субашидээс ( 21-24 )


Хэлж дурдан захирваас л
Хэлгий адгуусанд л болов мэдэл төрөх.
Хэлж дуртган сануулалгүй
Хэрэг бүхнийг мэдвэл цэцэн гэж өгүүльюү.

Бодлого ухаан сайн болбол эс хэлэлцэвч
Бусдын дүр байдлаар санаагий нь мэднэ за.
Болсон болов ч тэргүүтэн жимсийг эс идэвч
Болгоомжит хэрсүү хүн амттайгий нь мэдэх мэт.

Эрдэмтэн мэргэж өөрийн орондоо сууснаас
Эс дассан өөр улсад илүү хүндлэгдьюү.
Эрдэнэсийн зүйл өөр бус газарт үнэтэй буй за
Эрдэнэт далайн хойгт үнэгүй мэт.

Аливаа мэргэд эрдэм сурах цагтаа өчүүхэн зовно за.
Амраа харж дэмий суувал мэргэн үл болъюу.
Амар суухын төдийхэнд дурлагч тэр хүн
Ашдын их амгаланг ер үл олъюу.


3/17/2015

Эрдэнийн сан субашидээс (17-20)



Хар ухаан аргад мэргэн болбол их хүчтэнийг ч
Хуурч боол болгон зарахад ер хэцүүгүй.
Хан гарди шувуун дэмий их хүчтэй боловч
Хууртаж Вишнүүгийн уналга болсон үлгэр мэт.

Энэ ертөнцийн үйлс ба хойд төрлийн
Элдэв жаргалангуудыг бүтээх нь ганц бэлэг буй за.
Эрт цагт Саран нэрт хан хөвүүн бэлгээр
Эрээн хөлт хааныг энэ ба хойдод аварсан мэт.

Баатар болоод, хүчин чадал их боловч
Балмад тэнэг болбол дэмий их үл дээшильюү.
Баян болоод нэр жаргал хотол төгсөвч
Батдахын хишиггүй болбол даруй бууран одъюу.

Үтэл гэм эрдэм хоёрыг олонхоор мэдэх боловч
Өчүүхэн хольцсоныг сайн ухаант танина за.
Үнээнээс сүүгий нь бүгдээр саан чадах боловч
Өчүүхэн усанд хольсон сүүг, ганц галуу ялгах мэт.

2/04/2015

Цагаан сар


Өнө эртнээс уламжилж ирсэн манай монголчуудын хамгийн хүндтэй баяр бол цагаан сар юм. Яагаад хавар болдог тухай товч тайлбарлая. Нар сарны хөдөлгөөнөөр цаг хугацааг хэмжиж, сар өдрөө товлон тоолохыг аргын улирал, билгийн улирал гэж нэрлэдэг. Монголчууд билгийн улирлын тооллыг баримталдаг тул хаврын эхэн сарын буюу барс сарыг жилийн эхэн болгож, шинэ жилийн баяраа тэмдэглэдэг. Шинэ жилийн баяраа цагаан сар гэж нэрлэсний учир нь өлзий бэлэгтэй, баяр жаргалын өнгө болгосон цагаан өнгийг дээдэлдэгтэй холбоотой. Ариун цагааныг дээдлэхийн учир ирж байгаа шинэ ондоо бүх юмаа цэвэр ариун, ажил үйлс, эрдэм ном, эд баялаг бүгд тэгш сайхан байхыг бэлгэдэж, шинийн нэгэнд муу муухай үг ч хэлдэггүй заншилтай. Цагаан сарын баярын хамгийн хүндтэй зочин нь ахмад настан буурлууд байдаг. Цагаан сарын баяраа хийхэд олон зүйлийн уламжлалтай ёс заншлыг даган баримтлах ёстой бөгөөд тэдгээрийг сайн мэдэж аваарай.  

     

1/07/2015

Монгол хэлний дуудлага ижил үгс (2)

ᠠᠪ 《ав》 (ᠠᠪ ᠰᠠᠪ) ᠲᠣᠭᠳᠠᠪᠤᠷᠢ ᠦᠭᠡᠢ᠃
ᠠᠪᠠ 《ав》 ᠠᠩ ᠭᠥᠷᠥᠭᠡ ᠶᠢ ᠭᠥᠷᠢᠶᠡᠯᠡᠬᠦ ᠠᠩᠨᠠᠯᠲᠠ᠃
ᠠᠪᠠᠭ᠎ᠠ 《аваг》 ᠠᠪᠤ ᠶᠢᠨ ᠠᠬ᠎ᠠ᠂ ᠳᠡᠭᠦᠦ᠃
ᠠᠪᠤᠭ᠎ᠠ 《аваг》 ᠨᠢᠭᠡᠨ ᠵᠦᠢᠯ ᠦᠨ ᠡᠪᠡᠰᠦ᠃
ᠠᠪᠠᠭᠠᠢ 《авгай》 ᠠᠬᠢᠮᠠᠭ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ ᠡᠮᠡᠭᠲᠡᠢ᠃
ᠠᠪᠤᠭᠠᠢ 《авгай》 ᠭᠣᠧᠠᠢ᠂ ᠠᠬ᠎ᠠ ᠵᠠᠬᠠᠰ ᠤᠨ ᠬᠦᠨᠳᠦᠳᠬᠡᠯ ᠳᠠᠭᠤᠳᠠᠯᠭ᠎ᠠ᠃
ᠠᠪᠠᠯᠠᠭ 《авлаг》 авлах үйлийн захиран хүсэх хэлбэр ᠃
ᠠᠪᠤᠭ᠎ᠠ 《авлаг》 бусдаас авах өр᠃
ᠠᠪᠠᠷᠢ 《авир》 ᠥᠭᠡᠳᠡ ᠮᠠᠴᠤᠬᠤ᠂ ᠠᠪᠠᠷᠢᠬᠤ ᠶᠢᠨ᠃
ᠠᠪᠢᠷ 《авир》 (ᠠᠪᠢᠷ ᠰᠢᠪᠢᠷ) ᠨᠠᠮ ᠳᠠᠭᠤ ᠪᠠᠷ ᠶᠠᠷᠢᠯᠴᠠᠬᠤ ᠪᠠᠢᠢᠳᠠᠯ᠃
ᠠᠪᠤᠷᠢ 《авир》 ᠵᠠᠩ ᠠᠭᠠᠰᠢ᠃
ᠠᠪᠠᠴᠢᠨ 《авчин》 ᠠᠪᠠᠯᠠᠭᠴᠢ ᠃
ᠠᠪᠴᠢᠨ 《авчин》 ᠠᠪᠴᠢᠵᠤ ᠰᠤᠩᠬᠤ ᠶᠢᠨ ᠃ агчих, агших
ᠠᠪᠢᠢ᠎ᠠ 《авиа》 ᠳᠠᠭᠤ ᠠᠪᠢᠢ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠠᠪᠢᠢ᠎ᠠ᠃
ᠠᠪᠤᠢ᠎ᠠ 《авъя》 ᠠᠪᠬᠤ ᠦᠢᠯᠡ ᠶᠢᠨ ᠵᠠᠬᠢᠷᠠᠬᠤ ᠬᠦᠰᠡᠬᠦ ᠬᠡᠯᠪᠡᠷᠢ᠃
ᠠᠪᠤᠷᠠᠭ 《авраг》 ᠠᠪᠤᠷᠠᠬᠤ ᠦᠢᠯᠡ ᠶᠢᠨ ᠵᠠᠬᠢᠷᠬᠤ ᠬᠦᠰᠡᠬᠦ ᠬᠡᠯᠪᠡᠷᠢ᠃
ᠠᠪᠤᠷᠭᠤ 《аварга》 ᠲᠣᠮᠤ᠂ ᠪᠦᠳᠦᠭᠦᠨ᠂ ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠰᠠᠳ᠃

11/20/2014

Эрдэнийн сан субашидээс (13-16)


Эрдэмт мэргэн хүн хэдий арга мухардавч
Эгэл тэнэгүүдийн явдал занд үл орох,
Эрэг дэх үхэр хараацай хэдий ундаасавч
Эгнэгт газар дахь урсгалаас үл уух адил.

Үнэн ухаант хүнийг хэдүй эргүүлэн шавдавч
Үйлдэх хэрэгтээ үл мунхрах болъюу,
Өчүүхэн шоргоолж нүдгүй боловч
Өөр нүдэт хорхойгоос харин хурдан явдаг адил.

Шударга сайн ухаантан хоёр, хүн нийлэн хэлэлцвэл
Шалгадаг нэгэн сайн бодлого гарах болно за,
Шар улаан хоёр зүйл будгийг нийлүүлэн зуурвал
Шинэ өөр нэгэн өнгө гарахтай адил.

Агуу цэцэн ухаантай бөгөөд буянт хүн нь
Анханд ганцаар боловч олон бүгдийг бөхийлгөн чадах,
Араатны хаан хүчит цагаан арслан хийгээд
Алтан хүрдэт чагарвардын хаан, нөхрийг үл хэрэглэх адил.