9/20/2010

Цэцэг таригч өвгөн



“Эрт эдүгээхийн гайхамшигт сайхан үзэгдэл” Судраас


                    Цэцэг таригч өвгөн үдэш
                    цэцгийн дагинатай учирвай

          ...
          Хөөрхий цэцэг хүнээс юуны өөр
          Хөлдүү газраа гэсэхүй цагт үндэс нь хүмүүжмүй.
          Хөгжиж ургасан цагт хөх навч нь дэлгэрмүй.
          Хүлцэнгүйгээр хөтөр салхины аюулыг дагамуй за.
          Хөх огторгуйн хурын рашаанаар амьдармуй.
          Хүчин төгөлдөр нарны дулаанд шүтмүй.
          Хүсэлд эзэн нь цэцэглэхүйг эрэн санахуйд
          Хөөрхий цэцэг аягаа дэлгэн сайхан нээмүй.
          Хүний жаргал нэгэн жилийн дөрвөн улирлыг ээлжлэн цэнгэлдмүй.
          Хөөрхий цэцэг гагцхүү зуны цагт шүтэж хөгжмүй.
          Хүний гар гэмтвээс засуулж болмуй за.
          Хөөрхий цэцэг мөчрөөс нь бас салгаваас
          Хүсэлд минь дотор огоот үл түвдмүй.
          ...


3 comments:

  1. Ямар фонтоор бичээд байна аа? Тавьж өгөөч.

    ReplyDelete
  2. Сайн байна уу? Энэ блогийг ажиллуулж байгаад мөн сайхан сургаал оруулдагт тань баярладаг шүү,

    Гэвч нэг "эсэргүү" санаа байна: Хэрвээ Монгол бичгээр ийм эртний хэллэг найруулгатай зүйлүүдийг л оруулаад байвал одоо үед хэн ч хэрэглэхгүй байгаа дээр нь улам л цааш нь түлхэж байгаа хэрэг болох биш үү?

    Яагаад энгийн үг хэллэгтэй сургаал үг, үлгэр гэх мэт зүйл байж болохгүй гэж. Эртний сургаал
    номоос авсан ч бид өөрсдөө одооны хүнд ойлгомжтойгоор бичиж яагаад болохгүй гэж.

    Хэрвээ хэт хуучин үг өгүүлбэр, найруулгатай зүйлийг л Монгол бичгээр оруулаад байвал Монгол бичиг улам л хуучирч тэр өнгөрсөн цаг хугацаандаа үлдэж хоцрох гээд байх юм шиг санагдаад байх юм.

    Хэрвээ тэгэхгүй бол унших гэж зүдэрсээр байтал унших сурах хүсэлгүй болчих гээд байна шүү дээ.

    Харин нэгэнт нийгэм хүлээн зөвшөөрөөд уншдаг, хүлээдэг хүн олон болоод ирэх үед арай энэ асуудлыг арай өөрөөр авч үзэх байх.

    ReplyDelete
  3. batu1225-д:
    Яг үүнийг MongolianScript фонтоор Виндовз ХП дээр ОпенОфис-ийг ашиглаад бичиж туршив. Сурвалж хуудасны фонт дээр мөн ОпенМН хуудсанд татаж авахаар байж байгаа. Монгол бичгийн "төмөр барын хэв" 1951 онд Монголд хэвлэгдсэн боть номуудыг хэвлэсэн тиг. Фонтын рендренгийг сайжруулахаар шалгахаар бэлтгэж үзэв.

    Лхагвасүрэн-д:
    Өөрийн чинь санааг орчин цагийн монгол хэлэнд хэрэглэх үг хэллэгийг монгол бичгээр бичиж хэрэглэх юм сан гэж хэлж байна гэж ойлголоо. Тийм бичвэрийг энэ блог-т нийтлэх талаар цаашид анхааряа.

    Зар: "Монгол бичгээр алдаагүй бичих бичээчийг энэ блогт нийтлэгчээр урья" хүссэн хүн блогийн нийтлэлийн загвараар нэг бичлэг бичээд холбоосоо оруулна уу

    ReplyDelete