4/08/2016

“Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал” оршвой (3).


Аяа бас, шавь хүн ламыг үл ойшооно.
   Түүнчлэн хөвгүүд нь эцгийн үгийг үл сонсоно.
   Хүүхэн хүн эхийн сургаснаар үл явна.
   Хөвгүүн бээр хураахаас тархаахыг үйлдэнэ.
   Хүүхэн хүн эцэг эхээс эрийг илүү өргөнө.
   Залуу нь хөгшнөө басна.
   Хөгшин нь залуугаа үл тооно.
   Идэрүүд нь хал барина.
   Настнууд нь далд орохыг хүснэ.
Аяа бас Үйлийг өр мэт үл нягтлана.
   Номыг самуун үг мэт үл дурсана.
   Үхэхийг унтахын төдий үл санана.
   Рашааныг умдааны төдий үл хэрэглэнэ.
   Судрыг мөнгө мэт үл хадгална.
   Сайн үгийг сонсовч мартана.
   Муу үгийг алба мэт зарлана.
   Авах болбоос уул мэт боловч чамлана.
   Өгөх болбоос нэгэн фун ч болов харамлана.
   Цухалдбаас өөрөө ч болов боож үхнэ.
   Нөхцбөөс хүний төлөө байхад юмаан ч болов барна.
   Буяныг худалдааны төдий үл хэрэглэнэ.
   Хилэнцэт үйлэнд аяндаа мэргэшнэ.


No comments:

Post a Comment