12/13/2012

Төрийн тахилгат уулс


Уншаад кирилл бичгээр буулгаж бичээрэй.

Монголчуудын байгаль хамгаалах ёс заншил, уламжлал нь тэнгэр, өвөг дээдэс, гал, нар, сар, уул ус, мод ургамал, ан амьтан зэргийг тусгайлан шүтэж, тахиж тайдаг олон зүйлийн тахилга шүтлэгийн цогц юм. Эдгээрийн дотроос уул хайрханы эзэн тэнгэрийг тахиж тайх ёс нь эртний уламжлалтай. бөгөөд сүмбэр их овоо босгож, түүнийг тахихдаа тэнгэрт мөргөж, уул усны эзнээ урин залж, алдаа ослоо наманчилж алив хүслээ өчин залбирч баярлуулан цэнгүүлэх зан үйлийг хийдэг. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар бурхан халдун, богд хан уул, алтан овоо, отгон тэнгэр, алтан хөхий, суварга хайрхан, хан хөхий, сутай хайрхан зэрэг уулыг төрийн тахилгатай болгож, дөрвөн жил тутамд тахиж байхаар тогтоожээ.

Д.Лхагвасүрэнд баярлалаа.

12/07/2012

11/24/2012

Дарьгангийн "Алтан овоо"

Уншаад кирилл бичгээр буулгаж бичээрэй.





ᠳᠠᠷᠢᠭᠠᠩᠭ᠎ᠠ  ᠢᠢᠨ ᠣᠪᠤᠭ᠎ᠠ ᠪᠤᠶᠤ ᠠᠯᠲᠠᠨ ᠣᠪᠣᠭ᠎ᠠ
 ᠲᠩᠷᠢ ᠣᠪᠣᠭ᠎ᠠ ᠪᠣᠶᠤ ᠠᠯᠲᠠᠨ ᠣᠪᠣᠭ᠎ᠠ ᠰᠦᠬᠡᠪᠠᠭᠠᠲᠣᠷ ᠠᠢᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠳᠠᠷᠢᠭᠠᠩᠭ᠎ᠠ ᠰᠤᠮᠤ ᠢᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠮᠣᠯᠴᠣᠭ ᠡᠯᠠᠰᠤᠨ ᠤ ᠬᠣᠢᠢᠲᠤ ᠵᠠᠬ᠎ᠠ ᠳᠤ ᠣᠷᠣᠰᠢᠳᠠᠭ᠃ ᠬᠠᠮᠤᠭ ᠤᠨ ᠥᠨᠳᠦᠷ ᠨᠣᠶᠠᠨ ᠣᠷᠬᠢᠯ ᠨᠢ 1349 ᠮᠧᠲ᠋ᠷ ᠠᠵᠠᠢ᠃ ᠳᠠᠯ᠎ᠠ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠣᠨᠴᠣᠭᠣᠢᠢᠷᠠᠨ ᠬᠠᠷᠠᠭᠳᠠᠬᠤ ᠡᠨᠡ ᠠᠯᠳᠠᠷᠲᠤ ᠠᠭᠤᠯᠠ ᠢᠢ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠡᠴᠡ ᠨᠢ ᠬᠠᠷᠠᠬᠤ ᠳᠤ ᠣᠯᠠᠨ ᠶᠠᠩᠵᠤ ᠢᠢᠨ ᠬᠡᠯᠪᠡᠷᠢ ᠳᠦᠷᠢ ᠲᠡᠢ ᠬᠠᠷᠠᠭᠳᠠᠳᠠᠭ ᠬᠡᠵᠦ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠠᠷᠠᠳ ᠶᠠᠷᠢᠳᠠᠭ᠃ ᠠᠯᠲᠠᠨ ᠣᠪᠤᠭ᠎ᠠ ᠢᠢ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠬᠢᠨ ᠶᠡᠬᠡᠲᠡ ᠬᠠᠢᠢᠷᠯᠠᠨ᠂ ᠰᠦᠰᠦᠯᠡᠨ ᠪᠢᠰᠢᠷᠡᠳᠡᠭ ᠲᠤᠯᠠ ᠳᠡᠷᠭᠡᠳᠡ ᠨᠢ ᠨᠡᠷ᠎ᠡ ᠪᠡᠷ ᠨᠢ ᠬᠡᠯᠡᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ᠂ ᠡᠮᠡᠭᠲᠡᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠲᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠨᠢ ᠭᠠᠷᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ᠂ ᠬᠠᠳᠠ ᠴᠢᠯᠠᠭᠤ᠂ ᠬᠦᠷᠦᠰᠦ ᠰᠢᠷᠣᠢ ᠢᠢ ᠬᠦᠨᠳᠡᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ᠂ ᠤᠰᠤ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠢ ᠨᠢ ᠪᠣᠵᠠᠷᠲᠤᠭᠤᠯᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠢᠢᠵᠡᠢ᠃

11/06/2012

Өдөт суман утаа харважээ


Үлгэрийг уншаад монгол бичгээр буулгаж бичнэ үү?

Урьд нэг айл хүүхдийнхээ даахийг авч найр хийжээ. Тэр нутгийн нэг өвгөн их урт сахалтай хүн байсан юм байжээ. Сахалд нь цагаан будаа наалдчихаад байсан юм байжээ. Түүнийг мэдэлгүй сууж байхад нь нэг залуу ирээд сахлын нь будааг хараад “Өдөт суманд Утаа харважээ!” гэж хэлжээ. Өвгөн учрыг мэдээд сахлаа арчжээ.
Тэр найр дээр ноён нь байсан юм байжээ. Ноён “Энэ залуу яасан сүрхий үг хэлэв. Би ч бас хиагийнхаа цэцнийг үзүүлье байз” гэж сэтгэн цагаан будаа сахалдаа наагаад нүдээ ирмэс хийж хиадаа дохио өгсөнд хиа нь: “Ятууны хошногонд Чацга наалдчихлаа!” гээд ноёноо олны өмнө түлэх нь тэрээ!


Баярлалаа Д. Лхагвасүрэнд, бичвэрийг шууд оруулав.

ᠥᠳᠦᠲᠣ ᠰᠤᠮᠤᠨ ᠳᠤ ᠤᠲᠤᠭ᠎ᠠ ᠬᠠᠷᠪᠤᠵᠡᠢ 
ᠤᠷᠢᠳ ᠨᠢᠭᠡ ᠠᠢᠢᠯ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠤᠳ ᠤᠨ ᠢᠶᠡᠨ ᠳᠠᠭᠠᠬᠢ ᠶᠢ ᠠᠪᠬᠤ ᠨᠠᠢᠢᠷ ᠬᠢᠵᠡᠢ᠃ ᠲᠡᠷᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠨᠢᠭᠡ ᠡᠪᠦᠭᠡᠨ ᠶᠡᠬᠡ ᠤᠷᠲᠤ ᠰᠠᠬᠠᠯ ᠲᠠᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠠᠢᠢᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ ᠪᠠᠢᠢᠵᠠᠢ᠃ ᠰᠠᠬᠠᠯ ᠳᠤ ᠨᠢ ᠴᠠᠭᠠᠨ ᠪᠤᠳᠠᠭ᠎ᠠ ᠨᠠᠭᠠᠯᠳᠤᠴᠢᠬᠠᠭᠠᠳ ᠪᠠᠢᠢᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ ᠪᠠᠢᠢᠵᠡᠢ᠃ ᠲᠡᠭᠦᠨ ᠢ ᠮᠡᠳᠡᠯ ᠦᠭᠡᠢ ᠰᠠᠭᠤᠵᠤ ᠪᠠᠢᠢᠬᠤ ᠳᠤ ᠨᠢ ᠨᠢᠭᠡ ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠢᠷᠡᠭᠡᠳ ᠰᠠᠬᠠᠯ ᠤᠨ ᠬᠢ ᠨᠢ ᠪᠤᠳᠠᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠬᠠᠷᠠᠭᠠᠳ《ᠥᠳᠦᠲᠣ ᠰᠤᠮᠤᠨ ᠳᠤ ᠤᠲᠤᠭ᠎ᠠ ᠬᠠᠷᠪᠤᠵᠡᠢ !》 ᠭᠡᠵᠦ ᠭᠡᠯᠡᠵᠡᠢ᠃ ᠡᠪᠦᠭᠡᠨ ᠤᠴᠢᠷ ᠢ ᠮᠡᠳᠡᠭᠡᠳ ᠰᠠᠬᠠᠯ ᠢᠶᠠᠨ ᠠᠷᠴᠢᠵᠡᠢ᠃ ᠲᠡᠷᠡ ᠨᠠᠢᠢᠷ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠬᠣᠶᠠᠷ ᠨᠣᠶᠠᠨ ᠪᠠᠢᠢᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ ᠰᠠᠨ ᠠᠵᠡᠢ᠃ ᠨᠣᠶᠠᠨ 《ᠡᠨᠡ ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠶᠠᠭᠠᠬᠢᠭᠰᠡᠨ ᠰᠦᠷᠡᠬᠡᠢ ᠦᠭᠡ ᠬᠡᠯᠡᠪᠡ᠃ ᠪᠢ ᠴᠦ ᠪᠠᠰᠠ ᠬᠢᠶ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠢᠶᠠᠨ ᠰᠡᠴᠡᠨ ᠢ ᠦᠵᠡᠭᠦᠯᠦᠶ᠎ᠡ ᠪᠠᠢᠢᠵᠠ》 ᠭᠡᠵᠦ ᠰᠡᠳᠬᠢᠨ ᠴᠠᠭᠠᠨ ᠪᠤᠳᠠᠭ᠎ᠠ ᠰᠠᠬᠠᠯ ᠳᠠᠭᠠᠨ ᠨᠠᠭᠠᠵᠦ ᠨᠢᠳᠤ ᠪᠡᠨ ᠢᠷᠮᠡᠰ ᠬᠢᠵᠦ ᠬᠢᠶ᠎ᠠ ᠳᠠᠭᠠᠨ ᠳᠣᠬᠢᠶᠠ ᠥᠭ᠍ᠬᠦᠭ᠍ᠰᠡᠨ ᠳᠤ ᠨᠢ 《ᠢᠲᠠᠭᠤᠨ ᠤ ᠬᠣᠰᠬᠢᠨᠠᠭ ᠲᠤ ᠴᠢᠴᠠᠭ᠎ᠠ ᠨᠠᠭᠠᠯᠳᠤᠴᠢᠬᠠᠯ᠎ᠠ!》 ᠭᠡᠳ ᠨᠣᠶᠠᠨ ᠢᠶᠠᠨ ᠣᠯᠠᠨ ᠤ ᠡᠮᠦᠨ᠎ᠡ ᠲᠦᠯᠡᠬᠦ ᠨᠢ ᠲᠡᠷᠡ ᠡ᠃ 




10/23/2012

Сонин сонины хайчилбар, тогтоол

Уншаад кирилл бичгээр сийрүүлж бичээрэй.



Ардын сайд нарын зөвлөл, намын төв хорооны тэргүүлэгчдийн хурлын тогтоол.

Орос үсэг дээр үндэслэсэн Монголын шинэ үсгийг батлах тухай.
Нэг. Орос үсэг дээр үндэслэсэн Монголын шинэ үсгийг бүгд 35 үсгээр баталсугай. (Шинэ үсгийг хавсаргав)

Хоёр. Батлагдсан шинэ үсгийг бичих ба хэрэглэх урьдчилсан дүрмийг нэг долоо хоногийн дотор боловсруулан гаргаж зарлах ба цагаан толгой, сурах бичгийг ойрын хугацаанд бэлтгэн гаргахыг шинжлэх ухааны хүрээлэн, ардын гэгээрлийн яамд даалгасугай.

Гурав. Батлагдсан Монголын шинэ үсгийг ард түмэн, албан хаагчдад өргөнөөр нэвтрүүлэн суралцуулах ажлыг зохиох бүх нам, олон нийт ба улсын байгууллагуудад үүрэг болгосугай. ...

С.Сувдангэрэл дээ баярлалаа.

10/14/2012

Оюунтүлхүүр нэрт шастир оршвой (13)



Өөрийн хэргээ орхиж
Үнэн санаагаар зүтгэж,
Ил далд магтах ба
Муушаахыг үл бодон,
Олзонд шуналгүй,
Нэгэн зорилгоо хугалалгүй,
Ер уйдах чилэхийг саналгүй,
Хэв хэзээд цөхрөлгүй,
Зовох цагт зайлалгүй,
Жаргах цагт хэтрэлгүй,
Хайрлах цагт дасалгүй
Халдах цагт гуталгүй
Насан үргэлжид нэгэн зангаар явбаас
Улам хойтдоо хөгжилгө болох буй.
Ер хүний ахуйн үйл яршигтай,
Амьтны сэтгэлийг мэдэшгүй,
Зальхай хуурмаг аргатан олон тул
Тиймийг яахан баримтламуй.(баримтална)

Тустай сайн санааг насад (насан турш) хичээ.
Тустай сайн хүн ус мэт эелдэг.
Тун муу хүн мод мэт хөшүүн.
Бусдын гэмийг ятгаж орхи.
Өөрийн биеэ магталгүй,
Үйлээ үргэлжид шинжигтүн.
Шашин амьтны тусыг цаг тутам үйлдэж явбаас(явбал)
Хэв хэзээд(энэ ба эцэс хойтын зам энэ буюу)
Үхэлгүй насны шидийг эс олсны тул,
Мөнх бусыг санах хэрэгтэй.
Аюулт тамын хаалгыг эс хаасны тул,
Хилэнцээс зайлах хэрэгтэй.

10/08/2012

Тараг хэрхэн бий болсон бэ?



Монгол ардын домог үлгэр. Эрт урьд цагт Онон мөрөний ойролцоо ганц солжир хувагч үнээтэй эмгэн өвгөн хоёр амьдаран суудаг байж ээ. Тэднийх үнээгээ саасан сүү нь нэг өдөр өтгөрөн бүрэлдсэн сайхан амттай зүйл болж ээ. Энэ юу гэгчийн сайхан юум болов? юу болов хэмээцгээв. Гэтэл солжир үнээ нь - Би Онон мөрний рашанаас уусан гэж гэнэ. Энэ цагаас хойш Онон мөрний рашаанаар хөрөнгө хийж тараг бүрдэг болсон гэнээ. Тараг гэдэг идээ буй болсон нь ийм учиртай юусанжээ.
Д.Лхагвасүрэнд их баярлалаа.

10/03/2012

Бачит цэцэн, шударга тэнэг

Үлгэрийг уншаад кирилл бичгээр буулгаж бичээрэй.

Эрт урьд цагт бачид цэцэн, шударга тэнэг хоёр хамт явж байгаад цул мөнгө олжээ. Тэнэг нь: энэ мөнгийг бид хоёрт тэнгэр газраас хайрласан тул тэнцүү хувааж авъя хэмээх дор цэцэн нь:  ийм их мөнгийг энэ хэвээр ил жигнүүр авчирж хуваан авах нь зөв бус уу хэмээжээ. Чингээд тэр хоёр дороо зөвшилцөн ойр байсан нэгэн хөндий модны өмнө мөнгөөн булаад гэр гэртэй харив.

9/18/2012

Үлэмжийн чанар


Дэлхийн энергийн төвийн нэг гэж Монголчууд бид яриад байгаа  Дорноговь аймгийн Хамрын хийд рүү аялаад ирсэн О.Дэмчигмаа (МУИС) багш энэ гэрэл зургийг надад өгсөн. Монгол бичгээр их сайхан бичжээ. Энэ дурсгалыг босгосон түүх, хэн босгов, чулуун дээр хэн сийлж бичив гэх мэт мэдээллийг мэдэх хүн байвал сэтгэгдлээр бичиж оруулна уу. 
Бичвэрийг уншаад кирилл бичгээр сийрүүлж бичээрэй. 

8/03/2012

Морь хүний унаа болсон нь

Домог үлгэрийг уншаад, өгүүлбэрүүдийг зөв дараалалд оруулж кириллээр бичнэ үү?


Эрт цагт адуун сүрэг хээр талд онгон зэрлэг бэлчдэг байжээ. Нэгэн удаа бугын сүрэг адууны бэлчээрийг далхалж өвсийг нь идчихжээ. Адуун сүрэг ихэд уурлав. Тэднээс нэг морь өс авахаар бугыг хөөсөн боловч гүйцсэнгүй гэнэ. Морь учиргүй хилэгнэж: 
- Бугаас яаж өсөө авах вэ? гэж хүнээс асууж гэнэ.
Хүн-би чамайг унаж, бугаас өсийг чинь авч өгье. Чи миний амгай зуузайг даах уу? гэжээ. Морь бугаас өшөө авч л байвал бусад нь яах вэ? гэж бодон хүний хэлснийг зөвшөөрлөө. Хүн моринд амласан ёсоор буга намнаж, тэр цагаас хойш морь хүний унаа болсон юм гэнэ билээ.

С.Сувдангэрэлд их баярлалаа.

7/24/2012

Отгонтэнгэр уул


Хангай нурууны ноён оргил нь 4021 метр өндөр. Түүний 3752 метрээс дээш мөнх цастай. Энэ уул нь эртнээс онголон тахисаар ирсэн тахилгатай уулын нэг юм. "Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь" зэрэглэлээр дэлхийн байгалийн үнэт өвөөр бүртгэн авсан байна. Монголчууд Отгонтэнгэр ууландаа идээ цайныхаа дээжийг өргөн, сүслэн залбирч, амь насаа даатган, буян хишиг хүссээр ирсэн уламжлалтай. Отгонтэнгэр уулын эргэн тойронд 8 цэнгэг нуур, 5 зүйлийн арц, олон төрлийн ургамал, ан амьтан, элдэв өвчнийг анагаах халуун рашаан зэрэг гайхаж биширмээр, сонин содон зүйл их.

7/03/2012

Алтан Хөхий уул


Алтан хөхий уул нь Монгол орны баруун хэсэг Ховд аймгийн Мянгад, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутагт оршдог баруун хойноос зүүн урагш чиглэн тогтсон сүрлэг уул юм. Алтан хөхий уулын ноён оргил нь далайн төвшнөөс 3350 метр өндөрт өргөгдсөн өндөр хөхий уул юм. Ус ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгс, өгөгч шим арвинтай, сайхан уул байдаг. Цагаан сарын шинийн нэгний өглөө овоон дээр гарч сангийн тавиад Алтайн магтаал хайлж, уулын эзнийг дуудан буулгасны дараа өвгөд хөгшидтэйгөө золгодог байж ээ.

6/29/2012

Суварга хайрхан уул



Суварга хайрхан уул нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байдаг. Далайн төвшнөөс дээш 3117 метр өргөгдсөн Хангайн уулархаг бүсэд багтдаг. Суварга хайрхан уулын урд энгэрээс Орхон, араас нь урд Тамир, зүүн суганаас нь Цэцэрлэгийн голууд эх авдаг энэхүү уулын зүүн талд орших Жаран төгрөг (цөнхөрөг) уулын оройд Чингис хааны түмэн цэргийн овоо бий. Уул овоог Чингис хааны их цэрэг баруун зүгт дайлаар мордохдоо босгосон хэмээн домогт өгүүлдэг. Суварга хайрхан уулд гарч мөргөсөн эр хүний хийморь сэргэж, элдэв гай барцад арилж, сайн сайхан амьдардаг хэмээсэн хуучны үг байдаг.  

6/13/2012

Хан хөхий уул



Хан Хөхий уул нь Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Баруунтуруун, Хяргас, Зүүнговь, Малчин, Наранбулаг зэрэг 8 сумын нутгийг дамнаж 200 километр орчим сунаж тогтсон Хангайн нурууны салбар уул юм. Хан Хөхийн ноён оргил нь Алтан Дуулга хэмээх мөнх цаст уул юм. Далайн төвшнөөс дээш 2940 метр өндөрт өргөгдсөн байдаг. Байгалийн үзэсгэлэн, ан амьтан, ургамал, эрдэс баялаг, рашаан ус зэрэг нь хосгүй сайхан. Иймээс дэлхийн өв газар нутгийн санд бүртгэжээ. Хан Хөхий уулыг эрт цагаас тахиж тайж ирсэн бөгөөд 33 овоотой, 33 сантай хэмээн хэлэлцдэг ажээ.

6/11/2012

Сутай хайрхан уул



Сутай хайрхан уул нь Алтай нурууны үргэлжлэл юм. Баатар хайрхан уулын зүүн хэсэгт оршдог мөнх цаст оргилтой, баруун зүүн тийш 60 орчим километр сунан тогтдог. Говь-Алтай, Ховд аймгийн дөрвөн сумын заагт байрладаг, далайн төвшнөөс дээш 4290 метр өргөгдсөн Монгол улсад өндрөөрөө гуравт ордог. Сутай хайрхан уулын тахилга үйлддэг овооны ар талд цагаан шаргал чулуу байдаг. Тахилга үйлдсэний дараа уг чулууны өнгө хувирч байвал тахилга сайн болж, Сутай хайрханы эзэн тэнгэр ивээлдээ авч, таалж соёрхлоо хэмээн үздэг байна. Тэр хавийн газар шороо, уул ус, амьтан, ургамал тэргүүтнийг хөндөхийг нэн их цээрлэдэг байжээ.

5/24/2012

Хаанд илгээсэн захидал

Монгол бичгээр уншсан аа кирилл бичгээр сийрүүлж бичээрэй.

5/23/2012

Би хэн бэ?

Монгол бичгээр уншсан аа кирилл бичгээр сийрүүлж бичээрэй.

5/20/2012

Цагийн гурван алхам

Монгол бичгээр уншсан аа кирилл бичгээр сийрүүлж бичээрэй.

5/17/2012

Гурван халхавч

Монгол бичгээр уншсан аа кирилл бичгээр сийрүүлж бичээрэй.

4/06/2012

Цаг хугацаа


Монгол бичгээр уншсан аа кирилл бичгээр сийрүүлж бичээрэй.
Өглөө бүр дансанд чинь 108000 төгрөг 

оруулдаг банк байна гэж төсөөл дөө. Мөнгийг 
дураараа хэрэглэж болно. гагцхүү тэр өдөр л 
өнгөрвөл хэдэн ч төгрөг үлдсэн байсан 
данс хоосон болно. Тэгвэл чи яах вэ? 
Магадгүй нэг ч төгрөг үлдээлгүй 
хэрэглэх буй за. Энэ хэдий хоосон төсөөлөл мэт 
боловч, амьдрал дээр хүн бүхэнд ийм 
банк бий. Энэ бол цаг хугацаа! 

Цаг хугацаа гэх энэ банкинд мөнгө бус хором 
мөч байдаг. Ашиггүй өнгөрөөсөн цаг 
эргэж ирэхгүйгээр одохдоо чамаар 
тохуурхана. 

Өчигдөр өнгөрөн одож, маргааш оньсого 
таавар болон угтаж байдаг. Харин өнөөдөр бол 
бидэнд оногдсон эрдэнэ юм шүү. 

Ш.Чоймаа "Монгол ёс заншил, уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм" номоос, 
Улаанбаатар хот 2011 он

3/21/2012

Номыг дээдлэхийн учир (2)

Монгол бичгээр уншсан аа кирилл бичгээр сийрүүлж бичээрэй.

3/19/2012

Номыг дээдлэхийн учир (1)

Монгол бичгээр уншсан аа кирилл бичгээр сийрүүлж бичээрэй.

3/14/2012

Ном хэмээх үгийн гарал

Монгол бичгээр уншсан аа кирилл бичгээр сийрүүлж бичээрэй.

Ном хэмээх үгийн гарал.

Алив хэлэнд харь хэлний үг янз бүрийн үед шууд болон дамжиж орсон байдаг билээ. Ном хэмээх үгийн уг гарал нь Грек хэлний "nomos" гэдэг үг бөгөөд 《жам ёс , зүй тогтол》 гэсэн утгатай. Эртний грекчүүд Аффолон тэнгэрийн магтаал дуугаа тийн нэрлэдэг байж ээ. Энэ үг эртний Согд хэлээр дамжин, уйгар болон Монгол үг болж ээ. Арван хоёрдугаар зууны Монгол бичгийн дурсгалд 《ном, номлох, номлогч》 гэх мэтээр түгээмэл тохиолддог. Жишээлбэл 1261 оны Хубилай хааны зарлигт 《- Багшийн үгээр, Номын ёсоор-》 хэмээн бичиж ээ. Эртний Энэтхэгийн бичгийн хэл болох Санскрит хэлд номыг 《Дхарма》 , Төвд хэлэнд 《Чой》 гэдэг. Монгол хүний нэрэнд байдаг Дарм, Чой хэмээх үг нь эдгээр үгс болно. Монголын уламжлалт гүн ухааны зохиолд 《Ном》 хэмээх үгийг арван утгатай гэж тайлбарласан буй. Монголын эртний ном судар, ардын аман зохиол тэргүүтэнд 《ном》 хэмээх үг нь ном эрдэм, жам ёс, сэтгэлийг ариусган засагч гэх мэт олон утгыг илтгэдэг билээ.

3/12/2012

Очирваань уул

МУИС-ийн эх бичиг судлалын тэнхимийн хананд өлгөөтэй нэгэн бичвэр. МУИС-ийн Б.Алтантуяа багш бичжээ.


Очирваань уулын цагаан үүл
Орчлонд намайг дагаж нүүдэг
Мөнхийн ногоон арц нь хүртэл
Мөр замыг минь хучиж ургадаг
Мөнгөлөг тэр уулын бурхан
Мөрөн дээр минь цацарч явдаг
Орчлонд ийм нэг сайхан хангай
Сэтгэлд ийм нэг сайхан уул бий
Очирваань уулын цагаан салхи
Орчлонд намайг дагаж салхилдаг
Алтан увидаст хурмаст нь хүртэл
Амгалан тавиланг минь адислаж байдаг
Зүмбэрлэг тэр уулын савдаг
Зүрхэн тольтод минь гэрэлтэж явдаг
Орчлонд ийм нэг сайхан хангай
Сэтгэлд ийм нэг сайхан уул бий.

3/10/2012

Монгол хүн бүрийн ...


Бичвэрийг уншиж, кирилл бичгээр сийрүүлж бичээрэй.  
Монгол бичгээр Ш.Чоймаа багш (МУИС) бичив.

3/07/2012

Гурван их саналтан


Бичвэрийг уншиж, кирилл бичгээр сийрүүлж бичээрэй.  
Монгол бичгээр Ц.Мятав (өндөр настан "87-той" миний аав) бичив.

3/06/2012

Халхын дөрвөн ханы домог



Монгол бичгээр О.Дэмчигмаа (МУИС) бичив.
Халхын дөрвөн ханы домог Манжийн хаанаас халхыг дөрвөн хан хэргэм авахаар очсонд ширээ тойруулан суулгаад өмнүүр нь эмээл хазаартай модон морь давхиулсанд, нэгдэх нь яасан сайхан морь вэ гэж, хоёрдох нь эмээл нь ойчихбуй гээд түшээд гаргаж ээ. Гурав дахь нь эмээлийг нь засаад өнгөрч ээ. Дөрөв дэхь нь Монгол хүн унаагаа идэхгүй малаа иддэг гээд эмээлийг нь авч тавиад морин дотор нуусан халуун хоолыг гарган иджээ. Манжийн хаан сайн морь байна гэсэнд нь сайн ноён хан, түшсэнд нь түшээт хан, зассанд нь засагт хан, мэргэн үг хэлж цэцэн аргаар хооллосонд нь цэцэн хан цол хүртээсэн домогтой.

3/04/2012

Худгийн мэлхий

Монгол бичгээр М.Баярсайхан (МУИС) бичив.


Худгийн мэлхий
Эрт нэг худаг бөлгөө (билээ, авай). Тэр худгийн усанд нэг өрөөсөн нүд сохор мэлхий оршин бөлгөө (билээ, авай). Нэг өдөр гадаад их далайд их хий салхи хөдөлжээ, түүний долгионд нэг мэлхий хуурай газарт огоорвой(хаях, гээх, мартах).  Тэрээр тэнэн явсаар мөнөөх худагт ирвээс, худгийн мэлхий асууруун (асуужээ), чи аль газрын хэн гэгч билээ, хаанаас ирэв хэмээвээс, далайн мэлхий, би гадаад их далай нутагтай бөлгөө хэмээв. Худгийн мэлхий, чиний тэр далай гэгчийн усны бага нь үүнээс ямар хэмээн асуув. Үүнтэй адилтгашгүй, хэмжээ хязгааргүй хэмээхэд, худгийн мэлхий маш уурлан, намайг дор барьж, басав хэмээн далайн мэлхийг хөөчхөв.  

1/29/2012

Гэрийн ерөөл (2)

Smartpen буюу ухаалаг үзгээр хуулбарлан бичсэн тул бичгийн хэлбэр сайнгүй байгааг уншигч та уучлаарай. Үлгэр, домог, өгүүллэгийг монгол бичгээр сайхан бичиж зургаар нийтлэх нэгэн боломж  байгааг монгол бичгээр блог бичих хүсэлтэй залууст санаа нэмэрлэхийг хичээлээ. 
Үргэлжлэл

Өмнө зүгээс нь харахад
Өндгөн цагаан өргөө
Баруун зүгээс нь харахад
Бадман цагаан өргөө

1/22/2012

Гэрийн ерөөл

Монгол бичгийн наймдугаар ангийн сурах бичгээс би Smartpen буюу ухаалаг үзгээр хуулбарлан бичсэн тул бичгийн хэлбэр сайнгүй байгааг уншигч та уучлаарай. Үлгэр, домог, өгүүллэгийг монгол бичгээр сайхан бичиж зургаар нийтлэх нэгэн боломж  байгааг монгол бичгээр блог бичих хүсэлтэй залууст санаа нэмэрлэхийг хичээлээ. 

Гэрийн  ерөөл. 
Ум сайн амгалантан болтугай!

Эрт дээрээс эштэй
Эзэн Чингисээс журамтай 
Ээлт цагаан гэрээ 
Эрхэмлэн ерөөж мялаамой.

1/19/2012

Алт Мөнгө хоёр (3)


Тэр ууланд чоно элбэгтэй юм байжээ. Хоёр чоно шөнө агуйгаас босож айлуудын хот уруу ан хийж яваад юу ч олсонгүй. Өлсгөлөндөө … уншаад үргэлжлүүлэн бичээрэй.

1/14/2012

Алт Мөнгө хоёр (2)

Алт Мөнгө хоёр замдаа хүйтэн шуургатай шөнө хээр унтах болжээ. Мөнгө нь хэлж гэнэ. - Ах аа энэ хүйтэн шуургатай шөнө их даарна шүү. Хоёулаа хадны агуй олж унтахыг бодъё гэж хэлэв. Алт нь миний дүүгийн зөв, … Үргэлжлүүлээд уншаад бичээрэй.

1/11/2012

Алт Мөнгө хоёр



Уншиж ойлгосон оо сийрүүлж бичээрэй.
Бичлэгийг ерөнхий боловсролын сургуулиудад хэрэглэж буй Mongolian NotePad програм хангамжийн фонтоор бичив. Энэ хоёр бичлэгийн аль нь уншихад хялбар байна вэ.

1/06/2012

Энэ үнэн үү?

Хоёр хүүхэд ярилцаж байв. Нэг нь асууж гэнэ. Худал юм үнэн болохыг чи үзсэн үү? ...
(SmartPen result)

1/04/2012

Бичлэгийн хэв маяг



Монгол бичгийн бичлэгийн хэв маяг.


Монгол бичгийн бичлэгийг хэрэглээний зорилгоор нь хичээнгүй, таталган, эвхмэл хэмээн ангилж болно. … 

Үргэлжлүүлээд кириллээр буулгаж бичнэ үү.